Авилга өгсөн, авсан иргэдэд ял оноолоо
2015/02/10
Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л нь ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж сум дундын 24 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Л-с 100000 төгрөгийг хурааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, М, Б, П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар М-д 2 жилийн хорих ял, Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч П-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.
Зочин · 2015/02/17
hahaha