ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өчигдөр албаа 22 цагт хүлээн авлаа.  Салбарынх нь сайд түүнд тамгыг нь гардуулан өгөхөд “ Салбарын бодлогыг зөв чиглүүлэхэд чухал үүрэгтэй албыг хүлээж авлаа. Нэр төртэй гүйцэтгэнэ” гэж хэлсэн юм. 

Энэ үед Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга У.Сауле, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар нар байлцсан юм. ХХААЯ-ны ТНБД Н.Ариунболд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд

1992-2000 “Тэнүүн” ХЭАА-н захирал

2000-2015 “Дарьхинт” ХХК-ийн захирал

2010-2015 “Зөв хууль” ТББ-ын тэргүүн

2010-2015 Өмгөөлөгч

2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн гишүүн,

2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн Аудитын хорооны дарга

2014-2015 Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар

ажиллаж байсан юм.

 

Тэрээр ажлынхаа эхний өдөр ХХААЯ-ны нийт албан хаагчидтай уулзахдаа ажлын цагийг үр дүнтэй ашиглаж, салбарын бодлогыг зөв тодорхойлон хөгжүүлэхэд та бүхний хүчин зүтгэл нэн чухал шүү хэмээн онцолж байлаа.