Кёкшүюзан Д.Батбаяр Ерөнхий сайдын өрхийн эмнэлэг хариуцсан бараа бологч гэнэ үү?
2013/02/04
Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын доройтол, болж бүтэхгүй байгаа дутагдал хоцрогдол бүрийг олж харчихаад ойрдоо өглөө нар гарахтай зэрэгцэн үд болтол эмнэлгүүдээр ажиллаад байх болсон.
Ерөнхий сайд пүрэв гарагт өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа өөрийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Кёкшүюзан Д.Батбаяртай хамт явсан. Түүнийг харсан эмч нар “Кёкшүюзан Д.Батбаяр Ерөнхий сайдын эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөх болчихсон хэрэг үү, аль эсвэл өрхийн эмнэлэг хариуцсан бараа бологч нь юм болов уу” гэж сэмхэн асууж биесээ нударч байгаа харагдсан.
Ямартай ч тэрбээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцангаа зарим зүйлийг лавласан шиг нэлээд додигор явж харагдана лээ. Кёкшүюзан Д.Батбаяр Ерөнхий сайдын зөвлөх болоод cap гаруй хугацаа өнгөрч байгаа ч чухам ямар салбар хариуцсан зөвлөх болсныг одоогоор мэдсэн хүн тоотойхон гэнэ. Үнэхээр өрхийн эмнэлэг хариуцсан бараа бологч нь биш байгаа даа.