Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдлаас болж хөдөө орон нутгийн замыг хаагаад байгаа билээ. Тэгвэл цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас  төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хаврын морин уралдаан өнөөдөр болох байсныг хойшлууллаа.

Уралдаан Хүй долоон худгийн Цагаан хөтөлд энэ сарын 28-ны өдөр зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулахаар болжээ. Тус шийдвэрийг Монголын морин спорт уяачдын холбооны өнөөдрийн хуралдаанаар ийнхүү шийдвэрлэв.

Х.Даваа