Хаалттай замуудыг нээжээ /фото/
2015/02/21
Цасан шуурганаас болж замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, хальтиргаа гулгаа ихэссэн тул Онцгой байдлын ерөнхий газрын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн өчигдөр өглөөний 07:00 цагаас өнөөдөр өглөөний 07:00 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хязгаарлаж хаасан юм. Харин одоогийн байдлаар орон нутагт хаалттай зам байхгүй. Цаг агаарын нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Гэвч замын халтиргаа гулгаа их хэвээр байгаа тул орон нутагт зорчигсдыг анхаарал болгоомжтой явах, боломжтой бол холын тээвэр хийхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Өнгөрсөн өдрүүдэд замын нөхцөл байдал ямар байсныг зургаар үзүүлье.
02-21 12:00 цагийн байдлаар Сүхбаатар аймаг
02-20 18:45 цагийн байдлаар Урьхан зоогийн газар орчим
02-20 16:00 цагийн үед Дархан-Уул аймаг Шарын гол сум
02-20 15:00 үед Дарханы 40 постоос Орхоны гүүр хүртэлх зам хаагдсан. Суудлын жижиг тэрэгтэй иргэд хот хоорондын автобусанд сууж дулаацаж байгаа нь.
02-20 11:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын замын нөхцөл байдал
Б.ТӨГС