Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд явуулжээ
2015/02/23
Өчигдөр орой буюу 2-р сарын 24-ний 00:50 цагийн үед Ноён уулыг хамгаалах зорилгоор өлсгөлөн зарласан иргэдийг эрүүл мэндийн шалтгааны улмаас албадан эмчилгээнд хамруулан цагдаагийн хамгаалалтын дор жагсаалыг тараажээ.
Ингэснээр хүчний байгууллага тэдний хуурай өлсгөлөнг хүчээр зогсоон Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэсэн байна.
Тэгвэл жагсаалыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тараасан байна. Тодруулбал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2.1,Жагсаал хийх журмын тухай хуулийн 14.1.5, Эрүүл мэндийн сайдын 2010 оны өлсгөлөн зарлаж байгаа хүнд эмнэлэгийн тусламж үзүүлэх тухай тушаалын 2.4.3, 2.4.6 дахь хэсгийг тус тус үндэслэн захирамж гаргажээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж байгаа нэр бүхий долоон иргэн өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь муудаж байгаа тул эмнэлэгийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байна. Улмаар Хэлмэгдсдийн хөшөөний орчмын гурван замыг уулзварыг хааж цагдаа нараар хамгаалуулж байгаад өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг албадан эмчилгээнд хамруулахаар Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. ЧЭМН-д хэнийг ч оруулахгүй, цагдаа нараар хамгаалж байгаа юм.
й
Зочин · 2015/02/24
Центерра Гоулдын шантаажинд орсон Баярцогт нарын нөхдүүд Урт нэртэй хуулийг өөрчлөхгүй бол өөрснөө балрах гээд амиа тавих нь холгүй байгаа юм биш үү.
Зочин · 2015/02/24
tord itgeh hetsuu boljee
GG · 2015/02/24
tegeedl muu ym bolohoor nogoo heden tsagdaa. ene tsagdaa gedeg hvn chin vnendee tssaguuraa ard tvmnee hamgaalj bdg bhgvi yu ****uul
Зочин · 2015/02/24
ed nartai temt***ed zaabal zolios gargaj baij y**** tegexgvi bol yay j chadaxgvi ne.odoo sain yariltsaad neg shiideld xvrex l zam vldej bn.ene talaar ta bvxen maani oyuun yxaandaa negiig bodoj setgedelee bichne vv.tegexgvi bol elbegdorjtongyyd ard tvmenee yaaj doromjilj boldogiig alxam ty***daa xaryylj bn.
Хөх чоно · 2015/02/24
Наад ууланд чинь аягүй бол Их хаан Чингисийн алтан шарил байгаа даа. Энийг мэдсэн хятадын эрлийзүүдээр дүүрсэн ардчилсан намынхнаас бүрдсэн их хурлынхан хятадуудад зориулж хууль баталж ухуулж гадагш нь гаргах гэж байгаа юм. Өнөөдөр ноён уулыг ухахад дэмжлэг үзүүлэн кноп дарсан ардчиллынхныг ирэх жил сонгуулиар унагааж байгаад баривчилж яллах хэрэгтэй.Угаасаа манжийн дарлалд Монголчуудыг оруулсан эхний үеэс л 1-рт итгэл үнэмшил,2-рт шашин шүтлэгээр,3-рт тусгаар тогтнолоор нь, 4-рт зан заншлаар нь усигаж үгүй хийн уусгах бодлого барьж ирсэн байдаг. Тэр бодлогуудыг л энэ хятадуудаар дүүрсэн ардчилсан намынхан хэрэгжүүлж байна ш дээ. Ард түмэн сэр сэр. Бүү март мартвал сөнөнө.
MONGOL · 2015/02/24
ODOO NOYON UULANDAA OCHIJ AMIDARTSGAAH HEREGTEI. TEND L TEMTSLEE URGELJLUULEH NI ZUV. END BOL NEMERGUI.