С.Молор-Эрдэнэ: Би Монгол хүний саруул ухааныг шаардаж байна
2013/05/30
Ард түмнээ авч явах үүрэг даалгавартай Монголын улстөр ард түмнээ буруу замаар цааш нь ингээд явуулах уу эсвэл зөв замд оруулах уу гэдэг түүхэн цаг үе ирлээ. Монгол орон урагшлах уу эсвэл ухрах уу? Чадах ерөнхийлөгчтэй болох уу чадахгүй ерөнхийлөгчтэй болох уу?
Монголчууд урагшгүй, хүчгүй, эрдэмгүй улстөрөөс салах боломж одоо л ирж эхэлж байна. Цаашид боломжоо улам их ашиглах хэрэгтэй. УИХ-ын олон гишүүд удахгүй наадмаар морьдоо уралдуулна. Тэд улс орныхоо ажлыг ч хийхгүй. Ийм морь уядаг уяачдыг улстөрд оруулахаа зогсоох ёстой. Улстөр гэдэг чинь морь уях биш биздээ. Монголын ард түмний саруул ухаан хаачив?
Өнөөдөр зүгээр л наадмын стадионоос авчирч УИХ-ын гишүүн болгосон бөх сандалын бөглөөс олон жил болсоныхоо дараа гэнэт би Монгол улсын ерөнхийлөгч болно гэчихсэн явж байх юм. Бөх хүн бөхөө л барилдаж эсвэл залуу бөхчүүдээ дасгалжуулж өсвөр үедээ тус болсон нь дээр биздээ. Бөхөө л хийхгүй улстөрд орж юугаа хийх гэсэн юм бэ?
Бөхчүүдийг бас тэдний дүү сумочидыг улстөрд оруулж ирэхээ зогсоомоор л болжээ. Ядаж аравдугаар анги цаанадаж дээд сургууль төгссөн мэргэжил мэдлэгтэй бөх ховорхон байна шүү дээ. Социализмын үед бол эмч хүн бөх барилддаг байлаа.
МАН гэдэг өнөөдөр сэхээтэнгүй нам болсон нь тодорхой болжээ. Тэд нар сургууль соёлын бараа хараагүй бөх хүнийг ерөнхийлөгч болгоно гэж мөн ч их доошоо орлоо доо. Бөх хүн ерөхийлөгчийн ажлыг хийж чадахгүй тул зүгээр л дуугүй суугаад л байна гэсэн үг. Ерөнхийлөгч хүн хийж бүтээх хэрэгтэй. Үүний тулд юм үзэж нүд тайлсан байх хэрэгтэй. МАН яагаад бөхчүүдээр бас морь уядаг хүмүүсээр дүүрчих вэ.
Одоо бүр давраад дараагийн ээлжинд сумо хүн ерөнхийлөгч болно гэвэл яах вэ? Сумо нар дотор Японы ханзаар ном уншиж чаддаг хүн бий юу. Бөхчүүдийг сонгодог энэ балай үйлдэлүүдээ эртхэн зогсоохгүй бол бүр болохоо байлаа шүү дээ. Монгол хүний саруул ухаан хаачив?
Хэзээ тэгээд нум сум харваа ч бас би ерөнхийлөгч болно гэх болоо. Зарим УИХ-ын морь уядаггүй, бөх барилддаггүй гишүүд нум сум харваж эхэлсэн сураг бий. УИХ-ын парламент гэдэг чинь ямар наадмын арга хэмжээ явуулдаг газар юмуу. Тэнд чинь оюунлаг хүмүүс ухаанаа уралдуулах учиртай газар шүү дээ. Ер нь дэндэж байна даа.
Ерөнхийлөгч болоход үзэмж, том жижиг, булчин шөрмөс эсвэл эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй. Гагцхүү ухаан мэдлэгийн том л шийдэх ёстой. Хурц ухаан, оюуны тэнхээ шийдэх учиртай. Улс орныг авч явж гадаад оронд Монгол орноо зөвөөр таниулж улс орондоо ашигтай гэрээ хэлэлцээр хийхэд наандаж мэдлэг хэрэгтэй шүү дээ.
Монголын улстөр замбараагүй хөл толгойгоо олж чадаагүй байсан үед Н. Энхбаяр гэж хүн хөнгөхөн улстөрд орж ирж уран зохиолчоос шууд л МАХН-ын дарга болж удалгүй мухар сүсэг тарааж билээ, Энэ хүн ид 90-ээд онд шинэ цаг үе лүү өндөр сэтгэгдэлтэйгээр явж байсан ард түмнээ мохоож улстөрийг улстөр биш болгосон. Тэр хүн бол орчин үеийн дайсан дэндүү мухар сүсэгтэн. Өөрийнхөө намыг баллаад одоо бас улс орноо дахиад баллах гээд өөрийгөө хамгаалж эмнэлэгт хэвтүүлсэн эмэгтэйг намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.
Н. Энхбаярыг хамгаалж өөрийнхөө гэр орныхноос бараг илүүд үзэж явдаг яахаас ч буцахгүй Н. Удвал гэж эмэгтэйг хэн сонгох гээд байна? Монгол хүний саруул ухаан арай сонгохгүй биздээ.
Хэдийгээр эмэгтэй хүн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анх удаагаа ч гэсэн тэр эмэгтэй улстөр нэрийн дор эмэгтэй хүнд байж боломгүй ёс суртахууны алдаа гаргаж эх хүнд байж боломгүй үлгэр жишээгүй үйлдэл хийсэн. Тэр бол төрийн гэмт хэрэгтэнийг үхэн хатан хамгаалж зөвтгөөд байгаа явдал. Н. Удвал гэж эмэгтэй эх хүн үнэнийг хэлж шударга байж чаддаг тэр сайхан үлгэр дууриалалыг Монгол улсын охидуудад харуулж чадаагүй хуурамч хүн. Н. Энхбаярыг өмөөрч өмөөрчихөөд тэгээд гэртээ очоод үр хүүхэддээ юу гэж хэлдэг вэ. Бас л худлаа хэлдэг үү. Ер нь хүний эхнэрийн өмнүүр орж нөхрийнх нь төлөө гүйгээд байх ямар ч утгагүй.
МАХН-ыг дэмжээд яваа хүмүүс бол ард түмнээ буруу зам руу түлхэж муу муухайг цэцэглүүлж яваа хүмүүс шүү. МАХН-ын гишүүд энэ сайхан нэрийг тээж явах нэр хүндгүй хүмүүс ажээ. Тэр намыг анхнаасаа байгуулалцаж явсан би тэднийг эцэстээ ийм болно гэж ёстой санасангүй. Тухайн үедээ Н. Энхбаярт би одоо сайхан шинэлэг цэмцгэр сайхан нам байгуулна шүү гэж хэлж зөвлөж байсан.
Герман оронд би улстөрийн онол суралцсан намайг дарга болгочих гэхэд Н. Энхбаяр за ч гэхгүй үгүй ч гэхгүй байж байгаад л МАХН-ын даргад нэрээ дэвшүүлчихсэн. Ердөө л энэ. Онолд дургүй мухар сүсэгт л дуртай хүн. Сүүлдээ Н. Энхбаяр АН-аас хөөгдсөн Энхсайхантай нийлээд л толгой холбочихсон мухар сүсэгтээд л байхыг нь хараад бөөлж цутгаад бүр хаяад явсан. Энэ хоёр хүн хоёулаа төрийн дээд алба хашиж явсан хүмүүс. Гэтэл ямар ч сэхээлэг оюунлаг биш зөвхөн л маазарч марзагнана. Монголын ард түмэн ийм хүмүүсээр олон жил удирдуулдаг бас л азгүй байна даа л гэж бодсон. Тэднийг хараад ой гутсан даа. Би ухаан саруул хүн шүү.
Хэрвээ хэн нэгэн хүн Н. Энхбаярыг яг л Н. Удвал шиг өмөөрч байвал энэ орон, энэ ард түмэн буруу замаасаа гарч чадахгүй улам л цааш уруудна. Үүнийг би хатуу хэлж байна. Би хэзээ ч яасан ч буруу хүмүүсийг бас буруу намыг хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн улс орноо зөв замд оруулахын тулд би хэзээд шударга байж эх орныхоо төлөө тэмцэх л болно. Би хатуу хэлнэ. Н. Энхбаярыг тойрон хүрээлэгч болон түүний хэлсэнээр бөгс долоогчид дахин төрцгөөж одоо бүр сайдууд болцгоож долоогчидын түүх дахин давтагдалаа.
Намайг хүмүүс чи МАХН-даа байгаад байсан бол одоо УИХ-ын гишүүн болчихсон байх байсан шүү дээ гэж улаан нүүрэн дээр минь хэлдэг. Тэр хүмүүс намайг тэгээд Н. Энхбаярын бөгсийг долоогоо ч гээд байгаа юмуу. Ямар их бүрхэг ухаан бэ.
Н. Удвал гэж ерөнхийлөгч болох хүсэлтэй энэ эмэгтэй Эрүүл Мэндийн тэр сайхан яамны сайд болоод жил хүрэхгүй яамаа хаяад ерөнхийлөгч болох гээд гүйж байх юм. Хүний хүсэл гэдэг нэг хэрэг харин чадах гэдэг шал өөр хэрэг шүү. Эхлээд яамны сайд хийж чадна гэдгээ харуулчих. Яам авч явж чаддаг болчихоод ард түмэн авч явж чадна гэж хүсэх биш чаддаг гэдгээ батлах хэрэгтэй.
Монгол орныг маш хариуцлагатай ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Бид урьд өмнө байгаагүй том дампуурлын өмнө тулж иржээ. Энэ дампуурлын зарим эзэд бол морь уяачид, бөхчүүд, мухар сүсэгтэнгүүд, ёс суртахуунгүй эмэгтэйчүүд. Эднээс улстөрийг цэвэрлэж авах тэр цаг ирсэн гэдгийг ухаарах хэрэгтэй. Дампуурал ихсэх биш харин багасах учиртай. Одоо л ёстой саруул ухаан гэж байдаг бол Монголчууд түүнийгээ гаргаарай.
20 жилийн өмнө С. Зориг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн санагдана. Өнөөдөр тэр саруул ухаанд итгээд орхих биш харин түүнийг шаардаж байна. Би Монгол хүний саруул ухааныг шаардана.
С. Молор-Эрдэнэ
modular homes N · 2013/06/05
sLIk2l I really enjoy the blog. Really Great.
Зочин · 2013/06/01
Yu geed maltaad baigaan be. Naa UDVAL-iig chine ardchisan nam , MAXH gurvalsan geree baiguulj ENkhbayriig sullah nuhtsulteigeer neriig n devshuulsen ym. Udval garah uu ? Hezeech ugui. Zugeer l ardchilsan namiin utsan huuheldei bolj BAT-ERdene gej buhiin sanaliig huvaaltsah zorilgotoi orson tavarish.Jaahan uhaantai baildaa.
Зочин · 2013/05/31
МАХН-ынхан үнэн ухаан зориг гаргаж анх удаа эмэгтэй хүн дэвшүүлсэнд маш их талархаж байгаа шүү.Ухаантны цаана ухаантан л байгаа ш дээ? Амжилт хүсье.Удвалыг дэмжих нь зөв шүү.Эмэгтэй хүн,тэр тусмаа эмч хүн аливаад нягт нямбай л хандаж таараа.