Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхий плазагийн автомашины зогсоол дээрээс машинаа алдлаа гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Б-ийн Тоуота Vitz маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13-р хороонд оршин суух 22 настай Э хулгайлсан байжээ. 

Эл хэргийг  цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Тэрбээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.

 

 Иргэд та бүхэн машинаа түр зогсоолд байрлуулахдаа сайтар түгжсэн эсэхээ шалгаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.