Золгүй тохиолоос болж хараагүй болсон, багш, орчуулагч, яруу найрагч Б.Сарантуяа бүсгүйд туслахыг уриалсан хэвлэлийн хурал боллоо.

Хөөрхий бүсгүйн нүд нь болж явдаг 4 настай хүү нь мөн хэвлэлийн хуралд оролцсон юм. Түүнд туслах гэсэн сэтгэлтнүүд  "Цасанд дундах цэцэг -Сараа бүсгүйдээ туслая" хуудас  нээжээ. Өрх толгойлсон бүсгүйд орон байр, янз бүрийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд түших ах, дүү төрөл садан байхгүй гэв. 

Түүнийг дөрвөн настай хүү нь ханиад хүрээд халуурч байсан ч ээжийгээ хөдлөөд хараагүйчүүдэд туслах үйл ажиллагаанд ирж хувцас хунар бэлгэнд авч байжээ. Бяцхан хүү хэрвээ би том байсан бол ээжийгээ үүрээд ирэх байлаа гэж тэрхүү аянгы зохион байгуулагч нарт хэлж байсан гэнэ.  

Хоёр их дээд сургууль төгссөн, орос англи хэлтэй, шүлэг бичдэг авьяаслаг, дайчин эмэгтэй гэв гэнэт орчлонг харах мэлмийгүй болчихоор сэтгэл санааны хувьд хүнд байсан нь хэнд ч ойлгомжтой. Бяцхан хүү, хүүгийнхээ төлөө яваа Б.Сарантуяад туслахыг хүсвэл та бүхэн энэхүү Цасанд дундах цэцэг -Сараа бүсгүйдээ туслая фэйсбүүк хуудсанд нэгдээрэй.