Сүүлийн үед солонгос хүүхнүүдийн дунд хамгийн эрэлттэй зүйл нь эрүүний согог арилгах мэс засал болжээ.

Зүүн Азийн орнуудад том нүдтэй, өндөр хамартай, нүүр нь V хэлбэртэй хүүхнүүд ихээхэн хөөрхөн хүүхэндээ тооцогдох болжээ.



Энэ төрлийн мэс заслын  талаар сурталчилгааны самбарууд тус улсын хаа сайгүй л байрлах болжээ. Түүнчлэн алдартай одууд хүртэл энэхүү сурталчилгааны зарим нэг зураг авалтад орсон аж.



Гоо сайхны мэс засал нь хэдийгээр гадаад үзэмжинд ихээхэн өөрчлөлт өгдөг ч нэг талаараа маш том эрсдэл дагуулдаг. Жишээ нь гоо сайхны мэс засалд орсон 23 настай охин гоё сайхан болсныхоо дараа амиа хорлосон аж. Түүний тэмдэглэлээс уншвал, тэрээр мэс засалд орсны улмаас хоолоо зажилан идэж чадахаа больж, ихээхэн өвдөлт мэдэрч байжээ.  Тиймээс тэр нэг ёсондоо гоо сайхны золиос болсон бөгөөд тэр дүр төрхтэйгээ байсан дээрээ амиа алдсан нь дээр гэж үзсэн аж. Тиймээс гоо сайхны мэс засал нь энэ мэт эмгэнэлтэй бөгөөд эрсдэл ихээр дагуулдаг.