20150310-046


Өмссөн хувцас, барьсан цүнх, хэрэглэдэг утсаараа өрсөлдөх болсон өнөө цагт суралцаж байгаа сургууль нь хүртэл тухайн хүний үнэ цэнийг илтгэдэг болсон нь нууц биш.

Тэгвэл сүүлийн үед ажил хийхийн хажуугаар дахин суралцаж “мест” ахих сонирхолтой төрийн албаныхан магистрийн сургалтаа эзэмшихээр “Рояаль” академийг сонгох болжээ. Тэд мэргэжил, мэдлэг сайтай хэсгийнхний сонголт гэгддэг тус сургуулийг нэлээд судалгаа явуулж сонгодог гэнэ.

Тухайлбал, нийгмийн бүхий л салбарын аж ахуйн нэгж, компанийн захиралаас эхлээд томоохон албан тушаалтнууд сүүлийн үед рояаль академийг сонгон суралцдаг болсон аж. Энэ нь суралцах хугацаандаа мэргэжлийн англи хэлтэй болохоос гадна олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул диплом нь өөр улс оронд очиход хүлээн зөвшөөрөгддөгтэй холбоотой гэнэ.

П.Жаргал