Нар хиртэх үзэгдэл бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдаж эхэлжээ. Ингэхдээ Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгуудад илүү тод ажиглагдах юм. Улаанбаатарт ойролцоогоор 18.40 цагаас эхлэн нарны 60 орчим хувийн хиртэлт ажиглагдах ажээ. 

Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхийд 2-5 удаа нар хиртэлт болдог ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй тохиодог. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.

Харин та онлайнаар шууд дамжуулж буй дүрсийг үзэн нарны бүрэн хиртэлтийг харах боломжтой.