Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр орон даяар явуулж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон байгаа бөгөөд өнөөдөр эхний шалгалтыг авч эхэллээ. 

Ирэх сарын 25-нд дахин хэл, бичгээр шалгалт явуулах юм. Хоёр дахь шалгалтад эхний шалгалтад хангалтгүй оролцсон буюу босго оноо хүрээгүй элсэгчид хамрагдах боломжтой. Өнөөдөр авч байгаа эхний шалгалтад ороогүй бол дөрөвдүгээр сард болох хоёр дахь шалгалтад орох боломжгүй юм байна. Энэ жил 19,293 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 25,000 хүн ЭЕШ өгөх тооцоо гарчээ. Энэ жилийн хувьд анхны 12 дугаар ангийн анхны төгсөгчид их дээд сургуульд элсэн орно. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт ЭЕШ өгч буй шалгуулагч болгон монгол хэл бичгийн шалгалт өгөхөөрөө онцлог ажээ.

Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 18,19, 21-ний өдрүүдэд ЭЕШ-ыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн бүхэнд ЭЕШ өгөх эрх нээлттэй юм.