Гүржийн Тбилист болж байгаа жүдо бөхийн Их дуулгын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 

эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа нар алтан медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг тамирчид Их дуулгын тэмцээнийг 2 алт, 1 хүрэл медальтайгаар багийн дүнгээрээ тэргүүлж явна.

Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байна.

А.Алт