Зураг дээрх энэхүү сохор эмэгтэй 4 удаа хүүхдээ зарсан бөгөөд тэдгээр нь бүгд дөнгөж төрсөн нярай үед нь ийм зүйл хийжээ.


Түүний нөхөр нь байнгын ажилгүй учир гэр бүлээ тэжээхийн тулд ийм зүйл хийсэн гэдгээ ярьжээ. Тэрээр 2005-2012 оны хооронд 3 охин, нэг хүүгээ ийнхүү зарж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулжээ.



Ду гэх энэ эмэгтэй 6 удаа амаржсан бөгөөд үүнээс том хүү, охин  2 нь л одоо хамт амьдардаг байна. “Надаас үүнээс өөр сонголт байгаагүй. Би хэрэв хараатай байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй.Би хүүхдэд хайртай. Би үнэхээр өөрөө хүүхдээ өсгөхийг хүсдэг ч надад тийм боломж байхгүй” гэж Ду гэх эмэгтэй ярьжээ. Тэрээр 4 хүүхдээ зарсаны төлөөсөнд нийтдээ 10 мянган юань /1600 доллар/ авсан байна.