LIKE давалгаа Багануур, Налайх дүүрэгт
2013/06/05
Өвөрмөц сонин уриалга, эрхэм зорилгоороо залуусыг байлдан дагуулж, давалгаа үүсгээд буй “like-д нэгдэцгээе” аян өчигдөр нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт өртөөллөө.
30 орчим мянган хүн амтай Багануур дүүрэгт архинаас болж хүн эндсэн гашуун түүх бий. Тэд тус аяны “Архигүй бол Like” гэх уриалгыг онцлон дүүргийнхээ иргэдийг нэгдэхийг уриалсан. Харин 28000 гаруй хүн амтай Налайх дүүргийнхэн “Оюутны 70 like” уриалгыг илүүтэй дэмжиж, like-д нэгдсэн. Нийслэлийн дүүргүүдээс нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлан оролцож like-д нэгдсэн Багануур, Налайх дүүргүүд бусад дүүргүүдээ тус аянд нэгдэхийг уриалсан юм. Хэрэв та ЛАЙК-д нэгдэхийг хүсвэл www.facebook.com/LikeMongoliaхуудасаар зочлоорой.