Ямар үед түүх эмэгтэйчүүдийг уухайлан дууддаг вэ?
2013/06/05
Дэлхийн олон орны онцлогоос үл хамааран доорх нийтлэг нөхцөл байдал ажиглагдаж байна
Эрх баригчид нь зөрчил тэмцэлд идэгдсэн, нийгэм нь гүнзгий хагаралтай үед,
Засгийн эрхийн төлөө улайран тэмцэлдэж эрх баригчид бие биендээ буулт хийхээ больж эрх баригчдын зөрчил тэмцэл нийт нийгмийг хамран талцуулж нийгмийн хэвийн амьдрал, хөгжил, дэвшилд саад тотгор болох түүхэн нөхцлд дэлхийн улс орнуудад эмэгтэй Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар гарч ирсэн байдаг. Эл нийтлэг шинжүүд хорин нэгдүгээр зуунд ч ижил төстэй ажээ. Ердөө 2000 оноос хойш гэхэд эрх баригч бүлгүүдийн тэмцлийг тэнцвэржүүлж сөрөг энергийг бүтээлч, хүнлэг эрч хүч болгохоор 2007 онд Энэтхэгт эмэгтэй ерөнхийлөгч Пратибха Патил, 2010 онд Киргизэд ерөнхийлөгч Роза Отунбаева, 2011 онд Таиландад ерөнхий сайд Йинглак Чиннават, 2013 онд Өмнөд Солонгост Пак Кын Хе ерөнхийлөгчөөр сонгогдов.
Монгол ч ялгаагүй өнөөдөр эмэгтэй Ерөнхийлөгчийг үгүйлж байна. Яагаад вэ?
Сүүлийн 20 гаруй жил Монгол улс төр, эдийн засгийн салбарт багагүй амжилтад хүрсээн. Гэвч хамгийн гол асуудал-хүний хүчин зүйл дээр асар том ялагдал, гарз хохирол амслаа.
Хүн амын нилээдгүй хэсгийг золиослон гаргуунд нь хаях замаар нийгэм хөгждөггүйг дэлхийн улс орнуудын орчин үеийн түүх харуулж байна Дэлхий ертөнц өнөөдөр дайн самуунтай, тэмцэл, зөрчилтэй байна. Өндөр хөгжилтэй улс орнууд санхүү, эдийн засгийн хямралд автаж евробүсийн улс орнуудад сүүлийн 30 жил тохиож байгаагүй ажилгүйдэл нүүрлэж, 19 сая хүн ажилгүй байна. АНУ-д гэхэд нийт өрх гэр бүлийн 15 хувь нь хүнсний наад захын хэрэгцээгээ арай ядан хангаж байна. Тиймээс капитализмын хуучин загварт шүүмжлэлтэй хандаж хөгжлийн шинэ хандлагуудаа эрэлхийлэх боллоо. Ойрхи Дорнод хэт баяжигч дарангуйлагч дэглэмийн эсрэг эрслэн босож дайны галд автлаа. Хямрал Азийн орнууд руу шилжиж тус тивд цэргийн асар их төвлөрөл бий боллоо. Дэлхий дахины нөхцөл байдал Монголд гүнзгий нөлөөлөх нь маргаангүй. Ийм үед бид яах вэ? Байгалийн баялгаа зөөж байгаагаа хөгжиж байна гэж үзсээр байх уу? Улс төрийн намуудад хуваагдаж албан тушаал, эд хөрөнгө, архи, мөрийтэй тоглоомонд донтсоор байх уу? Ард түмэн улам бүр ядуурч оюун санаа, эрүүл мэнд, ес суртахууны хувьд доройтсоор байгааг хэвийн үзэгдэл гээд орхих уу?
Аливаа төр улсын үндсэн бүрэлдэхүүн хэсэг – хүн амын асуудал орших уу эс орших уу гэсэн цагт эмэгтэйчүүд өрх гэр, үр хүүхэд, хань нөхөртөө, эмэгтэй удирдагчид төр улсдаа өмөг түшиг болж эмэгтэй Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг, Монголын ирээдүйг эрчүүдээс илүү амьдралын ухаанаар, байгалийн зөн билгээрээ удирдан залдаг жамтай. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын орчин үеийн түүхэнд анх удаа Н.Удвалын нэрийг дэвшүүллээ. Н.Удвалын мөрийн хөтөлбөрийн “БИ МОНГОЛ ХҮНЭЭ ТӨРИЙН ҮНЭТ ЭРДЭНЭ БОЛГОНО” гэсэн уриа бол Үндсэн Хуульд монголчууд бидний тунхагласан “Хүнлэг, ардчилсан нийгэм байгуулна” гэсэн санааны гол зорилгыг товч тодорхой илэрхийлж байгаа төдийгүй хөгжил дэвшлийн гол шалгуур хүн гэдэг амьдралын философийг гаргаж тавилаа. Энэ уриаг төрийн бодлогод тууштай хэрэгжүүлж чадвал Монголын хөгжил дэвшил технократ, хүнлэг бус, нэг хэсгээ хохироож нөгөө хэсэгтээ ашиг авчрах өрөөсгөл хандлагаас салж чадна.
Сумын эмчээс ажлын гараагаа эхэлж хорь гаруй жил ард түмэндээ үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, дэлхийн хүмүүнлэгийн хамгийн том байгууллага НҮБ-ын Хүн Амын санд ажиллаж байсан олон улсын туршлага, сүүлийн хоер жил 21 аймгаар явж шударга есны төлөө, авилгын эсрэг тэмцсэн нийгмийн туршлагаараа эмч, эрдэмтэн профессор, олон улсын ба Монголын нийгмийн зүтгэлтэн Н.Удвалыг Монгол улсын Ерөнхийлөгчийн өндөр албанд Монголын түүх уриалан дуудаж байна. Харин түүхийн дуудлагыг ухаарах эсэхээ сонгогч Та өөрөө мэдтүгэй.
Л.Оюунгэрэл Ph.D, дэд профессор
Зочин · 2013/06/07
Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү
Зочин · 2013/06/06
Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бу******д худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна
Зочин · 2013/06/06
Хүнийг бодлогынхоо төвд тавьж, эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой Монголын хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэх суурь асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэж байна
Зочин · 2013/06/06
яг ийм үед л шүү дээ монголчуудаа