БНСУ-ын визний хураамж төлөөд виз мэдүүлээгүй монгол иргэдэд тус улсын ЭСЯ-наас хураамжийг буцаан олгож байгаа аж. 

Монгол-Солонгосын визийн нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2012 оны аравдугаар сарын 26-наас уг хураамжийг буцаан олгож эхэлсэн  байна. Харин хураамж төлөөд виз аваагүй нийт 3000 гаруй монгол иргэнээс дөнгөж 220 хүн л мөнгөө буцаан авчээ. 

Иймд 2007 оны зургадугаар сарын 7-ноос хойш тус улсын ЭСЯ-ны ХААН банк дахь дансанд хураамж төлөөд виз мэдүүлээгүй иргэд энэ оны зургадугаар сарын 30-ныг хүртэл шаардагдах материалаа ЭСЯ-нд бүрдүүлэн өгч, хураамжаа буцаан авах боломжтой аж. 

Бүрдүүлэх материалд хураамж төлсөн баримт, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн хадгаламжийн дэвтэрийн хуулбар зэрэг байх бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны вэб хуудаснаас авч болох юм байна.