11158093_921960304521265_1580723078_n

МҮЭ-ийн Соёлын төв  ордон, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай  хамтран  иргэдэд эрүүл мэндийн мэдээлэлийн цогц төвлөрсөн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор  “ЭРҮҮЛ МЭНД – УРТ НАСЛАЛТ” үзэсгэлэнг 2015-оны 4-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд  МҮЭ-ийн Соёлын Төв Ордон үзэсгэлэнгийн танхимдаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд  эрүүл мэндийн  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  байгууллага, компани, хувь хүмүүс  дараахь чиглэлээр оролцоно.

 Үүнд

  1. НЭМГазар, Дүүргүүдийн Эрүүл Мэндийн газрууд
  2. Рашаан сувилал, уламжлалт эмчилгээ
  3. Гоо сайхны эмнэлэг, биологийн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний компаниуд
  4. Эрүүл , зөв хооллолтын төвүүд
  5. Фитнес, аэробэк, бясалгалын төвүүд
  6. Эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх төв
  7. Эрүүл мэнд, эмийн мэдээллийн компани
  8. Гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ зуучлах төв зэрэг байгууллагууд тус тус оролцож өөрийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, хүргэх юм .

Үзэсгэлэнд “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сан, Монголын Элэгний эмч нарын  нийгэмлэгээс “Элгээ хайрлая” лекц, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүйхүргэнэ. Мөн НЭМГ-аас болон оролцогч байгууллагууд иргэдэд хаврын ядаргааны улирал эхэлж байгаатай холбогдуулан халдварт  өвчнөөс хэрхэн сэргийлэх, эрүүл аж төрөх  зөвлөмж зэрэг сургалтуудыг явуулж эрүүл мэнд урт наслалттай холбоотой цогц үйлчилгээг иргэдэд  үнэ төлбөргүй  хүргэнэ.

Эрүүл амьдралыг эрхэмлэгч, та бүхнийг энэ амралтын өдрүүдэд болох “ЭРҮҮЛ МЭНД – УРТ НАСЛАЛТ” үзэсгэлэнд хүрэлцэн ирж эрүүл мэндийн чиглэлээр  хэрэгтэй мэдээлэлээ нэг дороос авахыг  урьж байна.

Эрүүл биед саруул ухаан оршино.