"Жигүүр гранд" ХХК-ийн захирал Г.Баттөрийн хүү Б.Бат-Эрдэнэ юм л бол хэл аманд өртөж, эцгийнхээ чихийг “халууцуулж” байдаг нэгэн. Тэрбээр бааранд архи ууж, бусадтай маргалдсаны улмаас зодолдож, өөрөө ч зодуулж байсан түүхтэй. 

Хөрөнгө чинээтэй аавынхаа буянаар юугаар ч дутаагүй энэ залуу сүүлийн үед нэлээд ааг омогтой байх болсон талаар найзууд нь ч ярилцдаг гэнэ билээ. Тэгвэл саяхан Б.Бат-Эрдэнийг цагдаагийн албан хаагчид баривчилсан сурагтай. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Бат-Эрдэнэ гэгч нь галт зэвсэг эзэмших зөвшөөрөлгүй атлаа түүгээр бусдыг айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан сурагтай. Мөн түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байсан гэсэн яриа ч гараад амжсан байна билээ. 

Ямартай ч Монголын барилгын салбарт тэргүүлэгч “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгчийн албыг хашдаг, урлагт элэгтэй аавынхаа нэрийг хүү нь “баллаж” байна даа. 
 
Э.Мөнх