Шинэ хуульчид тангаргаа өргөлөө
2015/04/27
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш анх удаа зохион байгуулсан хуульчийн шалгалтад тэнцэж, Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн 187 хуульч тангаргаа өргөж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Corporate Hotel and Convention Centre”-ийн “Улаанбаатар” зааланд болсон бөгөөд УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, УЕП-ын орлогч Ц.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нар урилгаар оролцсон юм.
Өнөөдөр тангараг өргөсөн хуульчид нь хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалж, шударга ёсыг хамлаалагчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглав.