Монгол хүний амь үнэгүйдэх цаг
2013/06/07
Орой бүр л нэгэн хэвийн хоол идэж гэртээ амрахыг монголчууд хүсэхээ болиод удаж байна. Тэгээд ч газар газрын түмэн шидийн хоолны газар Монголоор нэг хэрж, хэн дуртай нь юу дуртайгаа идэх болсон цаг.
Гэхдээ хүмүний хүсэл дээр дөрөөлж түүгээр зөвхөн мөнгө олох гэсэн харийнхан өнөөдөр нийслэлийн хаа л бол хаа байх болоо юу
гэлтэй. Тэр дундаа хуулийг ердөө л гуравхан хоног мөрддөг гэдгийн нэгэн баталгаа сүүлийн үед ихээр дэлгэрч байгаа солонгос, хятад хоолны газраас харж болохоор байна. Хэдхэн сарын өмнө "Корэй мама" нэртэй Солонгос хоолны газарт хоол идэж суусан хэсэг нөхдийн хоолны хачир дээгүүр жоом явж тэрхүү хоолны газрыг хаалгаж байсан ч төд удалгүй үүдээ нээсэн тухай чих дэлсэн. Энэ бол зүгээр наад захын жишээ болж байх шиг байна. Харин хамгийн сүүлийн жишээ гэвэл хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу баруун дөрвөн замын орчим байрлах "Корэй трейлинг" компанийн салбар болох "Горяа" Солонгос хоолны газарт орсон 11 хүн хоолондоо хордож зарим нэг нь өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Бид дээрх хоолны газарт хоолонд хордсон хүмүүстэй уулзсан юм. Өөрийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй нэгэн үйлчлүүлэгч охиноо "бяцхан мисс" болсон мөн хүүгийнхээ 16 насны төрсөн өдрийг тохиолдуулан найз нөхдийн хамтаар дээрх солонгос хоолны ресторанд орсон байна. Тэд тагтуритан, үхрийн хавирга, загасны шөл, кимчижигэ, гахайны хуурсан, жигнэсэн мах гэсэн зургаан төрлийн хоол захиалжээ. Захиалсан хоол ч эхнээсээ ирсэн байна. Гэхдээ баяртаа хөөрсөн хүүхдүүд хоолноос амсаагүй бөгөөд томчууд хоолоо тухлан иджээ. Гэрээсээ гадуур хоол идэцгээсэн тэд гэр гэрийн зүг салан явцгаасан байна. Харин шөнө дунд гэнэт томчуудын бие нь эвгүйрхэж эхэлжээ. Яг л хэлэлцсэн юм шиг бүгд л өвдөцгөөсөн байна. Бүх булчин шөрмөс нь задрах гэж байгаа юм шиг өвдөж Яаралтай түргэн тусламж дуудсан байна. Түргэн тусламж ирж тэднийг Хавдар судлалын үндэсний төврүү авч явсан бөгөөд 11 хүнээс дөрөв нь эмнэлэгт хэвтэж нэг нь бүр сэхээнд орсон ажээ. Харин дөрөв нь өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хордлого авсан хүмүүсийн биеийн байдалтай Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд уулзжээ. 14 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэд эмнэлгээс гарахдаа шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь нарийн бүдүүн гэдэс дагасан үлдэгдэл байхгүй, цусанд үрэвсэлтэй учраас нэг cap эмчилгээ хийлгэхийг эмч зөвлөж баахан эм тариа бичиж өгчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн тэд "Горяа" солонгос хоолны газрын эзэнтэй уулзах гэсэн боловч өнөөдрийг хүртэл уулзуулаагүйгээр барахгүй тэднийг үл тоосон маягтай хандсан байна. Тэр бүү хэл "Та нар өөрсдөө өөр газарт орж хоол идсэн юм биш шүү" хэмээн өөдөөс нь доог тохуу хийжээ. Солонгос захирлын өмгөөлөгч гэх Цасчихэр тэдэнд бүүр тохиролцохыг хүртэл санал болгосон байна. Харийн оронд ирчихээд өөрийн мэт дураараа авирлаж Монгол хүний амийг юман чинээ тоохгүй хээв нэг байгаа солонгос захиралд арга хэмжээ авах төрийн байгууллага байна уу гэдэг бас л эргэлзээтэй. Учир юун хэмээвээс "Горяа" нэртэй энэхүү солонгос хоолны газар нь тухайн өдрийнхөө хоолны дээжийг авч хадгалаагүй байсан байна. Тэр бүү хэл өдөр өдрийнхөө хоолны дээжийг огт авч хадгалдаггүй нь ч энэ үеэр мөн илэрчээ. Хоолны хордлого юунаас болж гарсан талаар тухайн өдөр эдгээр хүмүүсийн идсэн хоолонд шинжилгээ хийхэд бараг л хоол бүрээс нь нян илэрчээ. Тэгэхээр өнөөдөр манайд мода болоод байгаа хятад, солонгос хоолны газрууд хэр чанартай бүтээгдэхүүнээр хоол хийж байна вэ гэдэг нь эндээс харагдах мэт. Нөгөө талаар Монгол хүний амь гэдэг ердөө л юу ч биш болж хувирсан нь энэхүү хоолны газрын эзэн солонгос хүн хийгээд түүний өмгөөлөгч нарын аяглалаас харагдана. Яагаад энэ олон чанаргүй, баталгаагүй хоол хүнсээр иргэдэд үйлчлээд байгаа хоолны газруудад хяналт шалгат хийхгүй байна вэ, Мэргэжлийн хяналтынхаан. Та бүхний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод Монгол хүний амь харийнханд үнэгүйдэж бас хаа сайгүй хэн дуртай нэг гадны нөхөр хоолны газар нэртэй хордлогын эх уурхайг бэлдэж сууна, цаана чинь.
Зочин · 2013/06/11
цаана чинь сонгууль гээд энэ мэтийн жижиг сажиг зүйлтэй орооцолдох тийм сэтгэл зүрхтэй хүн алгаа.
Зочин · 2013/06/11
энэ коммент бичээд байгаа хүмүүс яг орохгүй байж чадахуу?БИ Л ЛАВ ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ
зочин · 2013/06/11
солонго ресторанд миний таньдаг хүн хүүхдээ хооллох гээд 3лаа ороход 3 хүнд 1 хоол өгөхгүй манай солонос захирал уурлана гээд зөөгч охин нь захиалга авдаггүй ээ.одоо болъёо эх нутагтаа хүнээр доромжлуулан байж тэднийг санхүүжүүлнэ гэж юу байхавдэ,тэр эзэн авгайгийнх нь харж байгаа харц энэ тэр бол үнэн доромжилцон
Зочин · 2013/06/09
гадны хоол их амттай гэсээн
Зочин · 2013/06/09
уул нь бол аарсдийнх нь сонголт шүү дээ мөнгөө бариад өөрсдөө очоо байлгүй дээ
Зочин · 2013/06/09
***in ***in erguu ******nuud gadnii ym gheer l hul aldaj daljignadag zangaas n l blj bgaan ***n mongol hooltoi aytaihan gazaruud zondool bgashde tgd ter solongos ***** da doromjluulad hordood yvj bhgui yu t1 lalruud
mglbusgui7* · 2013/06/09
medeelliin buh l suvgaar h.u.j.a.a. kea hoolnii gazruudaar bitgiigeed sanuulaad baihad o.r.s.o.n t.e.n.e.g yumnuudiig h.o.h.i ni l gej helmeer bn.
mglbusgui7* · 2013/06/09
medeelliin buh l suvgaar h.u.j.a.a. kea hoolnii gazruudaar bitgiigeed sanuulaad baihad o.r.s.o.n ***** yumnuudiig h.o.h.i ni l gej helmeer bn.
mglbusgui7* · 2013/06/09
medeelliin buh l suvgaar h.u.j.a.a. kea hoolnii gazruudaar bitgiigeed sanuulaad baihad son ***** yumnuudiig h.o.h.i ni l gej helmeer bn.
Зочин · 2013/06/08
Муудсан махыг хямд үнээр авч марганцаар угаагаад хоол хийж байгаа. Бууз, хуушуур идэх дуртай хүмүүст адууны махыг хөлдөөж байгаад гэсгээж усанд угаагаад ******з, хуушуур хийнэ. Энэ хоолны газруудад өндөр үнэтэй мах ердөө хэрэглэхгүй шүү. За тэгээд нохойны шулсан махыг холиод хийхэд хэн ч мэдэхгүй. Иймд гэрээрээ хоолоож сур. Хятад, солонгос ногоо, жимс ч найдваргүй. Хэдэн жилийн дараа рак тусах магадлал их өндөр шүү
Зочин · 2013/06/08
Зөв асуудал. Хятад, солонгос хоолны газар орохоо больцгоое. Хачин хордлого өгдөг хоолтой гэж байхад л монголчуул гүйж очоод л идэх юм. Өөрсдөө хоолоо хийж идэхэду нь ****** байгаа юм бэ. ТӨР засаг нь арга хэмжээ авахгүй бол иргэдээ **********, солонгос хоолны газрууд уруу бүү зүглэ
Зочин · 2013/06/08
Төр засаг хууль хяналтыхан нь гадныханы ********ийг долоож бхад.гадны цагаачид биднийг юу гэж тоо******дээ.ху-жаа нар жоом ялаатай хоолноос болж нэг хүүхнийг нийлээд зодсон хэрэг гарч бсан.Гэтэл ямарч хариуц******** хүлээгээгүй тухай гарч бсн.Ингээд бхаар Монголчуудыг доромжилж даапаа-лхаас яахав....
Зочин · 2013/06/08
Солонгос хоолны газар ************ угаасан шалны алчуураа аянга таваг угаадаг крантандаа угаадаг юм билээ. Жорлон байхгүй солонгос хоолны газар байдаг даа тэд л лав тэгж байхыг нь мэдэх юм байна. Тэгэхээр хятдууд бол бүр заваан ш дээ. Ойлгомжтой ариун цэврийг хангана л гэж байхгүй.
Зочин · 2013/06/08
ene center pointiin urd bdag geo mon vv bi end neg zunii amraltaar zoogch hiij bsn teghed to***** n hyatad ezed n ehner noh 2 solongos bsiin. Edniih bvr nohoinii mah hool hiihdee ashigladag shvv dee hvmvvsiin hoolnii vldegdliig busad hoolnuudtaigaan niilvvleed hiichihdeg bsn geed l bodohgvi yu hoolnii yun deej awah honuulaal marg**** n ahiad hiideg bsn ter ved bi dongoj * r angid l bsn ter vedeen ene tuhai heleh gazraan ch meddeggvi bsn daa
Зочин · 2013/06/08
sho.r.o.nd hataa !!!!!
Зочин · 2013/06/08
shond hataa !!!!!!
Зочин · 2013/06/08
shond hataa !!!!!!
zochin · 2013/06/08
Baliar yumnyydin vvdig n haalgaj eh onlyy n huuj yavyyl