20 мянган лайктай Жүжигчин Навчаа
2013/06/07
Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг бол Б.Навчаа гэх бүсгүй. Оюутан ахуй цагаасаа авъяас чадвараараа бусдыг гайхшруулдаг байсан энэ бүсгүй одоогийн кино урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлогч гэхэд болно. Өөрийнхөө авъяас билигт итгэлгүй байсан тэрээр сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхэлж, цайны газарт хүртэл туслах тогооч хийж байсан удаатай гэдэг. Гэвч түүнийг урлагийн тогоонд байх ёстой гэж үздэг байсан бусдын буянаар их урлагтаа эргэн ирсэн гэнэ лээ. Тэрээр оногдсон дүр бүрээ гайхалтай “амилуулдаг” учир үзэгчид түүнийг үнэлдэг. Сайн уран бүтээлчээс гадна гэрийн сайн эзэгтэй байж чаддаг Б.Навчаа сүүлийн үед кинонд тоглоод зогсохгүй найруулагчийн ажлыг давхар хийх болсон. Түүний найруулсан “Хэцүү анги”, “Рашаантын 18” "Ларьдма" зэрэг кино үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн уран бүтээл болсон. Дашрамд дурьдахад тэрээр шаггүй фэйсбүүкчин гэнэ. Саяхан 5 мянган лайктай байсан хуудасаа 20 мянга хүртэл нь хөгжүүлж, Ларьдма киноныхоо маркетингийг ч хийдэг болжээ.
Мэдээг бэлтгэсэн : Ц.Хулан
Зочин · 2013/06/09
dvrvvd chin talagddag shv amjilt