Сар бүр оюутнуудад мөнгөн тэтгэлэг болох 70000 төгрөгийг олгож эхэлсэн билээ. Харин энэ оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын тэтгэлэг болох дөрөв, төв, зургаадугаар сарын мөнгө оюутнуудын гар дээр очоогүй байгаа билээ.

            Энэ талаар Сургалтын Төрийн Сангийн Санхүүгийн албанаас дараах мэдэгдлийг хийж байна. Энэ сарын дөрөвний өдрөөс тооцоогоо хийж дууссан сургуулиудын оюутны дансанд тэтгэлэг байршаад эхэлсэн хэмээн мэдэгдлээ.

            Түүнчлэн сургалтын төрийн сангаас энэ оны хоёрдугаар улирлын оюутны тэтгэлгийг улсын хэмжээнд энэ сарын 10-ны дотор багтаан олгож дуусах гэнэ. Ямартай ч оюутнуудад хүлээлт үүсгээд байгаа тэтгэлэг хугацаандаа олгогдож дуусах аж.

 

Б.Хорол