БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градусдулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2015 оны 5 дугаар сарын 09-нөөс 5 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:
   9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.