Улаанбаатарт 16-18 градус дулаан байна
2015/05/11
Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.