Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8 ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохиогджээ.

Энэ наадамд 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлжээ.

Ийнхүү олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон "Хос" гранпри хүртсэн “Домог” хамтлагийн уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.