Загварын агентлагуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээн болно
2015/05/14
Эх орныхоо хөгжил цэцэглэлт, залуучуудын гоо зүй, бие бялдар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд бол яахын аргагүй загварын агентлагууд байдаг. Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц моделиудыг бэлтгэн гаргаж тэр хирээрээ эх орныхоо нэрийг дуурсгасан өндөр амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл "Андра загварын агентлаг"-ийн санаачлагаар Монголын шилдэг загварын агентлагуудын дунд нэгэн өдрийг спортлог өнгөрүүлэхээр төлөвлөж сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү нөхөрсөг тэмцээний онцлог нь багуудын бооцоо болгон цугларсан мөнгийг сайн үйлсэд зориулах бөгөөд Хүүхдийн төв сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Солонго төвд хандивлах аж. Ийнхүү "Андра загварын агентлаг" өнгөрсөн жилийн аварга болсон үүргээ биелүүлж зохион байгуулж буй тус тэмцээн 5 дугаар сарын 17-ны өдөр 09:00 цагаас Их засаг их сургуулийн зааланд болох юм байна. Ингээд Сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжийг танилцуулж байна.
Удирдамж
Нэг. Тэмцээний зорилго:
1.1 “Андра модель” агентлагийн санаачлгаар загварын агентлагуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Бооцооны мөнгөнөөс буяны ажилд зориулагдана. Энэ тэмцээний зорилго нь нийгмийн хариуцлага ухамсарлахыг бүх нийтэд уриалж байгаа юм.
Хоёр. Тэмцээний заавар
2.1. Тэмцээнд оролцох багийн бүртгэлийн хураамж болох эрэгтэй баг 200 000 / хоёр зуун мянга/эмэгтэй баг 150.000 /зуун тавин мянга/ төгрөгийг баг тус бүр бэлнээр төлнө. Төлбөрийг техникийн зөвлөгөөн дээр зохион байгуулагчид хүлээлгэн өгнө
2.2. Тоглолтын дэг, хуваарь, эхлэх болон дуусах хугацаа, дарааллыг техникийн зөвлөгөөнөөр сугалаагаар тогтооно. Сугалаа сугалснаас хойш тэмцээнд өөр багийг нэмж оролцуулахгүй.
2.3. Агентлагууд өөрийн үндсэн моделиудаас бүрдсэн сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаас гадна тэмцээнд оролцож буй тамирчид нь нэгэн жигд хувцасласан байх шаардлагатай.
2.4. Тэмцээнд тухайн агентлагийн моделиудаас өөр хүн оролцуулахгүй.
2.5. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан зохион байгуулагчид шийдвэрлэнэ. Талбайн шүүгч зөвхөн тухайн тоглолттой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.
2.6. Тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг доорх хаягаар хүлээн авах ба эцсийн хугацаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг байна. Үүнээс хойш мэдүүлэг өгсөн багийг тэмцээнд оролцуулахгүй бөгөөд мэдүүлэгт өөрчлөлт оруулахгүй болно
Техникийн зөвлөгөөн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагт “Андра” загварын агентлагийн байранд (хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, PEACE TOWER 8-р давхар 805 тоот) болно.
Гурав. Тэмцээний журам
3.1 Техникийн зөвлөгөө нь дээр сугалаагаар зоод хуваагдана
3.2 Нугалааны тоглолтууд сүүлийн 2 минут цэврээр аваргын тоглолт бүтэн цэвэр
Дөрөв. Тэмцээний явагдах хугацаа
4.1 Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн 2015 оны 05 сарын 17ны өдөр 09:00 цагаас Их засаг их сургуулийн спорт зааланд явагдана.
Тав. Шагналын сан
5.1 Шагналын сан эрэгтэй, эмэгтэй 1.600.000 төгрөг
5.2 Алт,мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл
Холбогдох утас: 95557868