Хартай нөхрөөсөө яаж салах уу
2015/05/18
Би нийслэл хотод нэгэн яаманд хэлстийн дарга хийдэг нөхөртэйгээ суугаад 25 жил болж 4 хүү төрүүлсэн 2 дээд сургууль төгссөн Нөхөр маань суусан эхний 1 жил л гайгүй байсан 2 дахь жилээс эхлээд маш хартай нь мэдэгдсэн
Салах гэхээр салахгүй аятайхан амьдрах гэхээр хардаад надад үнэхээр хэцүү бна туслаач хүмүүсээ 4 хүү маань одоо том болцгоож 2 хүү тусдаа гарч ач зээгээ үзээд байна. Хамгийн бага хүү 15 настай нэг хүү маань оюутан бусдын жишгээр байртай унах унаатай сайхан л амьдарч байна. Илүү их ахиж дэвших зам байсан ч нөхөр маань маш их хартай болохоор хэлтсийн даргын албан тушаалыг сүүлийн 5 жил хашиж байна Одоо ахиж дэвших тухай бодох байтугай энэ амьдралаа яах вэ гэж бодохоос өөрийг хийж чадахаа байлаа . Илүү залуу байхдаа сална гэж их юм болдог юм л бол аав ээж рүүгээ гүйдэг байлаа
Сүүлдээ ч за алийн болгон муу эцэг эх 2 оо зовоох вэ гээд больсон Олгой хагаравч тогоон дотроо хэрүүл хараалыг тэвчиж амьдрана гэж бодох болсон 4 хүүгээ л бодсон хэрэг бас ажил албан тушаалын нэр хүнд гэр бүлийн нэр хүнд 20 гаран жилийн амьдрал минь гээд л нас ахих тусам энэ хүнийг би хүүхдүүдийн маань эцэг гэж хүндлэн амьдрах болсон Маш олон зүйлийг тэвчсэн дээ Найзууд маань чи нээрээ яахаараа ийм хүнтэй суудаг бнаа гээд л гайхдаг юм Харин саяхан нэг өдөр согтуу ажил дээр маань ирээд асуудал үүсгэсэн Надтай маргалдаж тэр олон хүний хажууд сайн муугаа дуудалцаж би энэ яваа насандаа ичиж үзээгүйгээ үзлээ
Сүүлдээ дарга руу маань утасдаж хэрэлдэж харааж зүхэж эхэлсэн хэзээч ингэдэггүй хүн тэр өдөр яасныг мэдэхгүй энэ хүнтэй энэ олон жилийн амьдралыг туулахдаа түүний нэр хүндийг гэр бүлийнхээ нэр төрийг маш их хайрладаг байсан Нөхрийн маань найзууд нөхөрт маань маш их атаархдаг Чи азтай юм аа л гэдэг хөөрхөн царайлаг ажилсаг гээд л намайг эрүүл согтуудаа магтаж ярихыг сонсож байсан Гэхдээ би нөхрийнхөө итгэлийг хөсөрдүүлэх нэг ч үйлдэл хийгээгүй Тийм боломж ч байгаагүй Нөхрийн маань найзууд угаасаа надад таалагддаггүй гэхдээ би тэднийг орж ирэхэд цайтай ундтай хүндлээд л гаргадаг Ер нь хэнтэй л бол хэнтэй харддаг Жолоочтой маань хүртэл хардана найр наадмаас ууж идэхээс байнга татгалзаж ирсэн Албан хүлээн авалтын тэргүүн арга хэмжээг эхлүүлж үг хэлэх гээд миний албан тушаалд юу эс тохиолдох вэ гэвч би албаны хүлээн авалтыг эхлүүлчихээд гардаг журам тогтоосон Манайхан ч намайг мэддэг Ямар нэг парти төрсөн өдөр гэх мэт олон зүйлд өгөх ёстой мөнгө төгрөгийг нь өгчихөөд л яваад өгнө
Энэ бүхнийг би хүсээгүй нөхөр маань хүсдэг учраас ингэдэг Хүмүүс янз бүрээр л ярина нөхөр нь хартай ууж идэж чаддаггүй хорголоо тоолсон гээд за тэр ч яах вэ 4 хүүгийнхээ дэргэд нөхөртэйгээ хэрэлдэхгүй байх миний зорилго байсан Одоо 40 гаран настай үр ачаа үзсэн бид сална гэхээр надад хэцүү санагдах юм Гэхдээ салахаас айх юм алга Ажил дээр гаргасан авираас нь болоод би гэртээ харьж хэдэн хувцасаа аваад гэрээсээ гарсан Одоо гэртээ очилгүй 4 хонох гэж байна .
Cалмаар санагдаж байна Өөрийгөө ойлгохоо болилоо би нөхрийгөө уучилж чадахгүй нь урьд би дандаа уучилдаг байсан Одоо харин эргэж очмооргүй маш их гомдож бна
Зочин · 2020/10/25
Зоригтойгоор сал хар өвчин эдгэхгүй 70 хүрчихээд хөгшинөө элдвээр хэлж хардаж зодож байгаа хүнийг харсан дахиад тэвчих хэрэггүй
А · 2020/01/19
Сал
рзочин · 2018/01/09
эрэгтэй хүн засарахгүй юм байнаа. өдий 8 жил болжээ. ганц хүүхдээ бодоод янз янзаар хэлүүлээд зодуулж цохиулаад л амьдардаг байлаа. 2-дахь хүүхдээ гаргахдаа ч бас зодуудуул янз янзаар хэлүүлж байна. ажил төрөл ойлгохгүй есөн шидээр хэлүүлж байнгын дарамтанд байна. хүн харахад нь нэг сайхан хүн, ах дүүс ирэх бол уурлана тэр нэг юмнуудаа битгий манайхаар ирж бай гэнээ, цагаан сараар бүтүүлэг өгөх гээд явахад 2 хүүхдийн дээл гараагүй байна гээд далимдуулаад үхтэл минь зодож нөгөө бүтүүлэгийн цай бууз байхгүй, эмээ минь бурхан болоод маргааш өглөө гарах гэж байхад урьд шөнө нь секс хийнэ бузартай амьтан. бодохоос дургүй хүрээд байх юмаа. дандаа байнгын хүн дарамтална тэгээр би яаж сайн хандах бээ дээ, яадараад байна гэл үү гээд өнөөдөр гэр түгжиж байгаад баахан сүүл идүүллээ. амьдрал гэж там юмаа. лам дээр очиж салгуулдаг ном уншуулъя гэж бодож байна даа би.
Зочин · 2015/05/26
Гэхдээ салж хэрэггүй ээ. Чиний насан туршийн амьдрал шд. төдийгөөс өдий хүртэл тэвччихээд с******** дэмий. Зүгээр сайн хашраагаад бурууг нь ойлгуул. Ажил дээр тийм авир гаргана гэж арай л даварчээ.
Зочин · 2015/05/26
Наад нөхрөө сайн хашраа. Хэсэг хугацаанд өөрийнхөөрөө тайван амьдар. Наад нөхөр чинь мэдээж салж чадахгүй. Тийм болохоор айх юмгүй зүгээр сайн хашраад өөрөө үгээ хэлээд гуйгаад ирэхээр нь хамаг ******г нь хэлээд ийм байдлаар амьдарвал хэзээ ч с********ад бэлэн гэж ойлгуул. Мэдээж чи түүнгүйгээр амьдарч чадна. Наад хүн чинь чамгүйгээр чадахгүй нь ойлгомжтой. Манай нөхөр бол хардана гэж мэдэхгүй. Учир нь би анхнаасаа л өөрийнхөөрөө байж ирсэн. Амар байдаг юм. Хардалт зарим хүмүүст өвчин байх. Харин зарим эрчүүд өөрсдөө их явдалтай учраас бусдыг өөр шиг ээ санаж харддаг байх гэж бодож байна. Битгий бууц өгөөрэй. Найз минь өдий насанд хүнээс айж, хардуулж амьдарна гэж юу байх вэ. Тайван амьдрал л хэрэгтэй ш дээ. Даварсан л амьтан байна наадах чинь. Ер нь бол чи бас өөрөө буруутай. Хардахаар нь айж, хэлсэнээр байсаар сургачихсан байна.
Aimhai · 2015/05/26
hartai baij bolno.hemjee hyzgaar heregtei.ene bol arai dendene ee.ajil deer ni ireed tiim bdald oruulna gedeg munhagiin shinj bh daa.iim ***** huniig udii hurtel tevchij irdeg chi ch bas tevcheertei busgui yum.odoo yadag yum huuhduud tom bolson eejiigee oilgoh blgui.salaad uldsen amidralaa jargaltai unguruulehee bod.udii nasand iim bgaa hun hoishdoo ch zasrahgui.uuriin duraaraa saihan tseej duuren amisgalaad duulen nis.erchuudiin nudiig unagaaj shulshiig ni goojuulj yav.bi ch bas chamaig harmaar l bna.hundetgesen Aimhai
Зочин · 2015/05/20
хөгширч чаддаггүйэээ хм
Зочин · 2015/05/19
Би 50 гаран насны хүн. Хүний амьдрал эрээнтэй бараантай. Хүнд нэг л чухал юм хэрэгтэй. Тэр нь аз жаргал. "Хар" гэдэг өвчтэй хүнийг асарч, хүүхдийг нь төрүүлж, өөрөө аз жаргалыг амсалгүй явна гэдэг үнэхээр хэцүү. Хамгийн харамсалтай нь энэ "хар" гэдэг өвчин ямар ч эм тариа тус болдоггүй, хэзээ ч эдгэдэггүй өвчин гэдгийг хатуу санах ёстой. Үлдсэн амьдралаа сайхан өнгөрөө. Хүүхдүүд яах вэ. Том болж . Нэр хүнд сэвтэнэ гэж бүү бод. Яадгийм сал. Харин салсан шиг с******** хэрэгтэй. Өөр юм хэрэггүй. Гүйцээ.
Зочин · 2015/05/19
Ийм нөхрүүд эмэгтэй хүн өөрийн хүчээр өндөрлөгт гарах боломжийг үргэлж үгүй хийж байдаг юм даа. Энэ амьдрал надад ч бас байсан.Одоо харин нас ахиад ирэхээрээ гайгүй болдог юм шиг байна.Энийг одоо хэн тоовол гэж боддог бололтой. Хамгийн хэцүү нь хүүхдүүдийн дэргэд хэрэлдэх шүү дээ,
Зочин · 2015/05/19
chamd tuslah yumsan.nadtai yariltsah uu
Зочин · 2015/05/18
har gedeg uvchin gedeg gesen ch zugeer muruuruu ajil amidralinha tuluu yavj bgad harduul.d bh ih hetsuu bi ch gesen yahaa medehgui 16jil bolj bnaa arhi uudaggui boloh.r ni tesej bn eruul bj hard.d l bh yum arhi uuval ch **** bhaa yamar ch hetsuu yum de iim hartai nuhruud taardag
Зочин · 2015/05/18
Ugaasaa harddag hun ***shirson ch oorchlogddogui jum bilee, bi bol ene olon jil tessen jum chini sal gej helehgui jadaj huuhduudee bodood, gehdee urgeljleed ami****a geheer bas hezuu, ajlaa l gol ni orhigduulj bolohgui, ajil chini ooriin chini stressiig jadaj tailna shuu dee,
neg hesegtee tu***a baigaad uz l gej helmeer bn daa, teheer baga ch gesen oilgoj magad
өндөр болгох нууц · 2015/05/18
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/05/18
тиймээ хартай хүн хэцүү манай нөхөр их хартай гэртэй байхадч хардана
Зочин · 2015/05/18
Bich bas tiim l amidarch baina6Ajil hiihgyi tejeelgeed l buh yumiig ni hiideg uharsartai hun bailgui geed uchnuun l huleej harj suulaa.Uuj ideheeree hardaj zodno ih hetsuu salii geheer s****gyi6Gehdee suugaad olon jil bolooguiee.Erthen salaj sanaagaa amraaj bodoh yumgui ineej amidrah yumsan.Iim niigemd hereggyi hun yasanch ih bdag yum be dee bur durgui hurchihlee
Зочин · 2015/05/18
yag nadtai adilhan yumaa bi ch ene asuudlaas yaj garaha medehgui bn
Зочин · 2015/05/18
s
Зочин · 2015/05/18
таны нийтлэлийг уншсан чинь миний амьдралтай их ижилхэн санагдлаа. Гэхдээ би нөхөртэйгээ гэрлээд 7 жил болж байгаа 2 хүүхэдтэй. Нөхөр маань тэвчихийн аргагүй харддаг. Элдэв янзаар хэлдэг доромжилдог. Би төсвийн ажил хийдэг. Заримдаа ажил дээрээ 1,2 цаг илүү суух хэрэг гарна. тэр болгонд хэнтэйгээ юу хийж байгаан, гээд л эхэлнэ шүү. Энэ бүгд үнэхээр хэцүү тэр тусмаа ямарч үндэслэлтгүй хардах нь үнэхээр аймаар шүү. Та гэр бүлийн хүчирхийллийн төвд ханд. бас сэтгэлзүйчээс зөвлөгөө ав, нөхрөө хамруул.
zulaa · 2015/05/18
hed naslana gj uuriiguu al***aj amidarah we
Зочин · 2015/05/18
hairan saihan zaluu nas,,,,2huuhedtei bhdaa l s**** yostoi...odoo salhad oroitooguie. Amjilt husiye
Зочин · 2015/05/18
салаач ээ хайран залуу нас ажил төрөл,миний амьдрал ч гэсэн нэг иймэрхүү,гарч ороход хүртэл элдвээр хэлдэг,би с********гүй бол үхээсэй гэж боддог
Зочин · 2015/05/18
Ямар хэцүү юм бэ. Хүн нэг л амьдарна шүү дээ хэд наслана гэж ингэж амьдархав. Нөхөртэйгөө сайн ярилцаж үзэж болохгүй юу,
Зочин · 2015/05/18
khetsvvl ym bna