МИАТ-ын шүүх хурал буюу “жүжиг”
2013/06/10
Миний эхнэрийг сулалчих юм бол би МИАТ-ын хэрэгт холбоотой 20 улс төрчийг нэрлье хэмээн Ц.Орхон мэдэгдсэн хэмээн хэвлэлээр нэг шуугьсан.
Сулалчихаасай 20 улс төрч нь хэн хэн байгаа бол гэсэн хүмүүсийн хүлээлт үүссэнийг үгүйсгэхгүй. Зарим нь бүүр 20 хүний жагсаалтыг Ц.Орхоны өмнөөс гаргаж байсан. Гэхдээ энэ талаар Хууль, Шүүхийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл хийгээгүй тэгээд дарагдсан
Гэхдээ Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаагийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгон сулалжээ. Мөн энэ хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаярын хэргийг нотлох баримтаар тогтоогоогүй хэмээн үзэж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Гэвч нөгөө шуугиан тариад байсан 20 улс төрчийн нэрс дуулдсангүй. Энэ юуг илтгэнэ вэ? Яагаад Ц.Орхоны эхнэрийг суллав. Ямар тохироо хийв. МИАТ-ын хэргийн жинхэнэ эздийн өмнөөс Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, Г.Саранчимэг нар "тохироогоор" шоронд суухаар шийдсэн юм болов уу?
Анх МИАТ-ын хэрэг илэрч эхэлж байхад Гадаад хэргийн сайд Лу.Болд, ҮХАА-н сайд Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр хүртэл холбогдож байсан боловч энэ талаар хууль хяналтын байгууллага ямар ч мэдээлэл өгөөгүй.
Мөн энэ хэргийн талаар ХЗ-н сайд Х.Тэмүүжин болон Улсын Ерөнхий Прокурор нар сүр бадруулан хэвлэлээр мэдээлж “томоохон” хэргийн захаас бариад авлаа гэж сурталчилж байсан өнөөдөр ч жижиг жараахайнууд нь “захиалгаар” шоронд суухаар хүлээж байна. Мэдээж энэ хэргийг сонгуулиас өмнө бас сонгуулийн шуугиан доор чимээгүйхэн нэг тийш нь болгохоор эрх баригчид зүтгэж байна. Үүнийг хэний төлөө яаруулна вэ?
Өнгөрсөн долоо хоногт МИАТ-ын хэргийн шүүх хурал болох байсан ч долоо хоногоор хойшилж өнөөдөр МИАТ-ын хэрэгт холбогдсон нөхдүүдийн шүүх хурал болж байна. Энэ бол урьдчилан төлөвлөсөн сайн “жүжиг”. Харин найруулагчид нь хэн юм бол? Шүүх хуралд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар оролцох юм.
Эдгээр нөхдүүд сайндаа л 5 жилийн ял авцгаана биз. Ингээд л бүх хэрэг дуусаа. Харин жинхэнэ “хэргийн эзэд” хундага тулгацгаана. Ийм л юм болно. Үүнийг тэгээд шударга ёс гэх үү. Үүнийг тэгээд шүүхийн шийдвэр гэх үү. Өнөөдрийн бодит байдал ийм л байна. Нуугаад хаагаад байх хэрэггүй. Хэргийн жинхэнэ эзэд нь наранд жаргаж, тэдний өмнөөс хэдэн нөхөд цөөн жилээр ял авдаг жишиг нийгэмд бий болчихлоо. Одоо "Мөнгөөр шоронд сууна" гэсэн зар явахад цочирдох хэрэггүй болжээ.
Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэзээ нэгэн цагт энэ хэргийг нэхэн шалгаж үнэнийг тогтооно хэмээн найдна.
МИАТ-ын хэрэгтэй холбоотой мэдээнүүд:
- МИАТ-ын хэрэг буюу “утсан хүүхэлдэй” тоглуулагчид
- МИАТ-ын хэрэгт “Женко” групп зэрэг 20 гаруй компанийн эздийг шалгахаар болжээ
- Д.Дорлигжав: МИАТ-ийн хэрэгт хуулийн байгууллагынхан холбоотой гэж хардаж байгаа
Зочин · 2013/06/14
Erunhiilegch urshuul murshuuluu bolih heregtee
Зочин · 2013/06/14
Tsaad humuusiin daanch barj chadguildee manaihan er jijig gar hul bolson ym nuud zolios bolood 14 jil bish 3 jil suugaad bidnii dund alhan yvah. Baih?????
Зочин · 2013/06/11
eronhiilu****in songuuliin jujig shuu dee songuuli ungurluu ene olon hereg bas l nam boloh blgui dee
Зочин · 2013/06/11
хуулийнханыг тайван ажиллуулах арга байна уу? битгий МАн-хан шоргоолж шиг язагнаж саад болоод бай
Зочин · 2013/06/11
Тэнгэрийн амьтад ард тумнээ басамжлаад бгаа юм,би ард тумнээсээ тасраагуй гээд худалч хуний нээрээ олон гэгчээр,ард тумэн мэдлэг боловсрол мааруу байж болно гэхдээ хэрсуу болсон ийм зуйлуудийг ойлгохтойгоо болсон,сонгуулийн дун харуулаад огно оо,..,санаа сайн бол заяа сайн гэж уг бдаг юм даа
Зочин · 2013/06/11
Женко яагаад нам болсон учир ердөө л энэ. МИАТ-д женко маш лав оролцсон байсныг нь Алтанхуяг, Элбэгдорж нар женко-г гөлөг болгох хөзөр болгосон. хага бүлдэгдүүлсэн женко үхтлээ айсан учир нам болж хэдэн сумогийн гарууд, сүхбат аварга эдэрийг элбэгдоржид ту******ж тал зассан юм. одоо энэ хэрэг явж явж Ардчилсан намын лидерүүдийн авилгын хэрэг болсон учир нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг болсон байгууллагууд захиалгат жүжиг тавьсан болоод чимээгүй өнгөрнө. хэрвээ ардын намынхнаас хүн оролцсон бол сүр бадруулаад нэмж чимээд хар пиар хийх шалтаг байсан шүү дээ. Ардчилсан намынхаан гэж...
Зочин · 2013/06/10
Bodit baidal iim l bna da nuguu shudraga temuujin n yasan be bas shudraga yerunhiilugchtei biz de
Зочин · 2013/06/10
uu za za . ter ***iroliig ergej tulyylehgyi bol bi uls tur lyy loo