"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан жүжигчин О.Долгорыг дүрээ сайн өөрийн болгож тоглодог цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг гэдэг.

Тэрбээр “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд мөн "Улаан пальто" кинонд чадварлаг тоглосон. Саяхан “Ар хударга” кинонд тоглосон дүрийнхээ талаар адал явдалтай кино байлаа хэмээн тодотгожээ. Учир нь урьд өмнөх дүрүүдээс нь тэс ондоо характар гаргасан гэнэ.

Түүний хайртыг найруулагч, жүжигчин Б.Чинзориг гэдгийг кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз. Хосууд хоёулаа уран бүтээлч болохоор бие биенээ сайн ойлгож дэмждэг гэсэн шүү. Ингээд тэдний "соц" үеийн хувцаслалтыг сонирхуулья.

Д.Ана