Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга бүсгүйг он гарсаар загвартаа идэвхитэй ажиллах болсон.

"Miss Mongolia-2006" наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагналт, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга БНХАУ-ын Shandong их сургуульд суралцаж, шилдэг оюутнаар шалгарч байсанг хэн бүхэн мэднэ. Үүгээрээ тэрбээр өөрийгөө бусад топуудаасаа боловсрол дээгүүр нэгэн гэдгээ баталдаг.

Гоёл наадамд оролцож олны нүдийг хужирладаг бүсгүй гадаадад зураг авалттай яваа бөгөөд "Мэрилин Монро" шиг зургаа авахуулаад амжжээ.

Д.Ана