Төрсний дараах илүүдэл жингээсээ салцгаая
2013/06/10
“Төрөхөөсөө өмнө бүсгүй хүн болгон л сайхан байдаг. Харин тэр бүсгүйг өөртөө хэр арчаатай, халамжтай эсэхийг нь төрснийх нь дараа л харж болно” гэдэг хатуухан үг бий. Чи өөрийнхөө хуучин галбирыг хэр их алдсан бэ? Буцаад өмнөх биеэ эргүүлэн авчрахын тулд ямар нэг зүйл хийж байгаа гэж найдая.
Өөртөө цаг олго
Энэ бүхэнд цаг хугацаа хэрэгтэй. Хэдий кино одууд төрсний дараа долоо хоногт л эргэн хэвийн жиндээ байдаг ч, бодит байдалд энэ тийм ч хурдан бас хялбар биш. Таны бие сүүлийн 9 сарын хугацаанд маш их өөрчлөгдсөн, хэсэгтээ л өмнөх формондоо эргэж орно гэж найдах хэрэггүй.
Хөхний сүүгээр хоолло
Хөхний сүүгээр хооллооод байвал жирэмсний үед нэмэгдсэн жинг багасгахад илүү хялбар болно. Өдөрт л 500 калори шатаана гээд тооц доо.
Хөдөлгөөнтэй бай
Нэгэнт өнгөрсөн гээд зүгээр суугаад байх хэрэггүй. Гэрийнхээ ойр зуур алхаж, йог аеробэкийн хичээлд яв. Эсвэл хүүхдээ зориулалтын тэргэнд суулгаад гүйж болно. Долоо хоногт гурван удаа ядаж 30 минутыг хөдөлгөөнд зориул. Чи өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол, өөр хэн ч хичээхгүй. Мэдээж маамуутай болоод завгүй болсныг чинь ойлгож байна. Гэхдээ орой зурагт үзэж суудаг багахан цагаа л гоо сайхандаа зориул. Чамтай адилхан турах хүсэлтэй ээжүүдтэй нэгд.
Олон давтамжтайгаар бага хоол ид
Хэрвээ хоол идмээр санагдах хүртлээ хүлээвэл чи нэлээн их калорийг устгаж болно. Хэтрүүлж идэхээс зайлсхийж, бодисын солилцоогоо сайжруулж өдөрт бага багаар таваас зургаан удаа хоолол.
Ухаалаг зууш
Чихэрлэг зүйл идмээр байвал оронд нь жимс ид. Угаагаад зүсэж бэлтгэсэн жимс идэхэд бэлэн байлга. Хөлдөөсөн усан үзэм, алим самартай нухаш идээд үз. Өрөөндөө эрүүл хооллолтын таргалуулалтын эсрэг хүнсний дэглэмээ тавь. Зайрмаг, шарсан төмсөө гаргаж хая. Хэрвээ байхгүй бол та идэхгүй.
Эхлээд бод
Гэрт нярай хүүхэд байгаа цагт хоол бэлдэх цаг маш бага. Ням гаригт тухайн долоо хоногийнхоо хоолыг бэлдээд тус тусад нь савлаж хөлдөө. Гэр бүлийнхэн найз нөхдөөсөө энийг хийхдээ тусламж хүс. Хүүхдийг харах хүн болон газар байвал гал тогоондоо ажлаа хийхэд илүү хялбар байх болно. Тэгвэл хоол хийх нь анхнаасаа гэр бүлийн хамтын ажлын үр дүн болох болно!
Эслэг ихтэй хүнс хэрэглэ
Эслэгийн өндөр хэмжээтэй дэглэмээ аль болох удаан барь. Эслэгээр баялаг хоол болох овьёосны каш (гурил), шинэ жимс ногоо их идэх хэрэгтэй. Хамгийн багадаа зүсэм бүртээ 3 грамм жимсний эслэгтэй талх болон амуу тарианы гурилаар хийсэн паста, гурвалжин будааг сонгох нь зүйтэй.
Уурагтай, өөхгүй хар мах ид
Тахианы цээж мах, адууны үхрийн цул мах, загасаар хоолло. Хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол туна загас хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Маш их ус уу
Ус бол хүрдийг төвөггүй эргүүлэхэд тусладаг тос шиг л нөлөөтэй. Ус бол жин хасах гол хүчин зүйл бөгөөд хоол боловсруулахад үйл явцад нэмэр болж, хоолны дуршлаа барихад тусална. Арьсан дээрээ дараад үзэхэд буцаж хэвэндээ хурдан орохгүй байвал та усгүйдэж хуурайшсан байх магадлалтай. Тиймээс өдөрт найман аяга ус уу.
Гэр бүлийнхнээсээ тусламж хүс. Шаардлага хангахгүй хоол хүнсийг гэрээсээ гарга. Хэн нэгэн хүүхдийг харж байх зуур алх эсвэл бага зэрэг унтаад ав. (сайхан унтаж амрахын гайхамшгийг дутуу үнэлэх хэрэггүй шүү). Төрсний дараахан чиний сэтгэл хөдлөлийн байдал багагүй өөрчлөгдөх тул найдвартай дэмжлэг ав. Бүр болохгүй бол багахаан хэмжээний зайрмаг сэтгэлийг чинь өргөхөд тусалдаг гэдгийг санаарай. Чи гоо сайхан, өөртөө итгэх итгэлээ өөрөө л хамгаалж чадна.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
news · 2013/07/26
t36nRo Really enjoyed this blog post.Much thanks again. Fantastic.
this site · 2013/07/26
Wow, great blog article.Really thank you! Want more.
buy viagra onli · 2013/07/24
Looking forward to reading more. Great blog article. Much obliged.
news · 2013/07/13
RtGI7j Muchos Gracias for your article.Really looking forward to read more. Great.
cool news · 2013/07/09
O6k3eJ I loved your blog post.Much thanks again. Much obliged.
Зочин · 2013/06/13
***n zubulguu bna turuud 20kg nemseen yahaa sain medehgui demiil yyrlahaas ch****guil bna daa vvniig heregjvvlne emegtei hun uuriiguul bodohgui bol uur hench boddogui yum bna...
Зочин · 2013/06/12
unen zobolgoo bn bi ih hurdan hugatsand 15kg hayasan gol ih jims bas ih mah ni hool iddeg idsni hemjeeger ih hodoldog bsn huu tereg deer ih alhadag bsn
Зочин · 2013/06/11
unen shn zowolgoo bna oinhoo toloo ooo l temtse huuhed garaglaa ged butsad oiigoo martaj bolohgu bugdiin l hosluulj amidrah ni c***al shuu eejuudee bugdend ni amjilt iluudel jingee hastsgaay
Зочин · 2013/06/11
unen shn zowolgoo bna oinhoo toloo ooo l temtse huuhed garaglaa ged butsad oiigoo martaj bolohgu bugdiin l hosluulj amidrah ni c***al shuu eejuudee bugdend ni amjilt iluudel jingee hastsgaay