Ааш гэж адсага болсон Korean Air
2015/05/27
Дэлхийд гайхагдсан эелдэг гэсэн Korean Air –н “шалганы захиалга”нь хараа муутай иргэдийн нүдний шилийг хүртэл шалгахаас эхлээд адал явдал эхлэн үйлчлэгч охид нь онгоц хөөрөөд аашаа гаргаж эхэллээ.
Магадгүй Солонгосоос ирлээ төд удалгүй зорчигчоо аваад буцаад алгын чинээ нутагруугаа ум хумгүй буцдаг ажлын их ачаалал нь нөлөөлдөг байх гэж бодовч “Хэргэлэгч Хаан”гэсэн мугуйд бодлоороо “хаан” болох гэсэн биш эгээтэй л хэдэн Монголчууд онгоцноосоо шидүүлчихсэнгүй.
Үйл явдал ингэж өрнөв. Хоол ирж байна. Бүх Монголчуудад будааны зутан өгөх шинжтэй. Шууд л асуухгүйгээр E.J.Lee тэргүүтэй охид шидлээд эхлэв. Хэл ус муутай, анх удаа нисч байгаа улсууд “ингэдэг л юм байх” гэж бодоод чимээгүй авч байв. Харин хэлтэй устай ч тэр хэд хэдэн удаа нисч газар үзэж галуу шувууны мах идэж үзсэн улсууд “Махчин Монгол мах иднэ”наадхаа өөрсдөө ид хэмээн ширүүхэн шиг “шүршиж” байгаа нь харагдав.
Зөрчил хурцдаж чанга дуугарсан зарим залуус, хүүхнүүдэд дуртай дургүй махтай хоол өгч байгаа харагдав. Бусад нь буюу ихэнх нь “будааны зутан”-даа залбирав.
Зарим нэгэнд “бууж өгсөн”мэт санагдсан Гуулийн улсын савхан цагаан охид тийм амархан бууж өгөх хүсэлгүй байсан бололтой Солонгос улсруу нэвтрэх хуудсан дээр шуудхан гонжирцгоов.
“Нэвтрэх хуудас байна эрүүл мэндийн хуудас байхгүй”хэмээн ахиад л хэл ам татлаж “юм үзсэнүүдийн”дургуйг одоо ёстой дээд цэгт нь хүргэв. Буухаас 1 цагийн өмнө тухтай сууж байгаад нэвтрэх хуудас бичдэг нь дэлхийн аль ч улс оронд байх үйлчилгээ бөгөөд Улаанбаатараас – Сөүл хүрэх нислэгт л ийм боломжоо эдлэж чадаагүй Монголчууд шуугилдаж эхэллээ.
Өмнө нь Солонгосын Korean Air –н үйлчлүүлэгчид зорчигчидтой хүндлэлгүй, тавьсан хүсэлт биелүүлэхгүй элдэв байдлаар татгалзаж байна хэмээн шүүмжлэл гаргадаг байсан нь энэ удаад ёстой амьдрал дээр сэтгүүлч миний нүдэн дээр болж өнгөрлөө. Ямаан омогоороо Солонгост битгий хэл дэлхийд алдартай нөхдүүд эднийд бишгүй бий бөгөөд саяхан муухай ааш гаргаж New-York хүрэх нислэлийг 10 минутаар саатуулж байсан Гүйцэтгэх захиралынх нь охин эрүүгийн ял авсан байдаг.
Цаашид сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг муу МИАТ-аараа л газар хороож байх нь хэрэгтэй юм байна хэмээх бодол улам лавширч байлаа.
Монгол дахь Korean Air –н төлөөлөгчийн газар энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч Монголчуудтай зүй бусаар харилцсан ажилтнууддаа хариуцлага тооцож дэлхийд нэр хүндтэй байгууллагынхаа нэр хүндэд анхаарах нь зүйн хэрэг буйзаа.
Уг нийтлэлийг англи, солонгос хэл дээр тун удахгүй орчуулан хүргэх болно.
Зочин · 2015/05/28
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/27
mongolchuudiin **** gej bas aimaaara
Зочин · 2015/05/27
ayataihan ongots MIAT compani-d bdguimuu? muu solongoschuud mongold uilchilj bgaa bol mongoloor yarih yostoi shdee. uls orond n hurch ajillaj l bgaa bol ter ulsiin heliig meddeg bh yostoi. ongotsond zaaval hel meddeg hun suuh albagui. yamarch ajlaar yavj bolno. yamar neg zuil bolohod ter ajiltan uilchluulegchee oilgohgui bol ter compani undsendee marketingiin huvid asuudaltai gesen ug. menejmentee bas shinechleh yostoi. neg saihan hel meddeg n ene talaar bicheed ner ustai n ogchuul naaduul chin nam boloh yostoi. hun amidarhiin tuld uurchlugddug shuu dee. teheer ter gem bish zan geed bgaa yumiig n huga darah heregteishdee. mongolchuud ch bas bid uursduu ***jliihoo tulhuuriig zov atgah heregtei shuu. daanch ene heden oliggui bolovsrolgui, eh ornoo geh setgelgui, huuramch humuusees bolj unendee baigaagaa taviad tuuchaad l bn shuu.
Зочин · 2015/05/27
Солонгоосчуудын б оол биз дээ монголчууд
Зочин · 2015/05/27
Манай МИАТ ч бас чанга шүү дээ. Муухан онгоцтой тэрчигэнсэн хэдэн банди нар л байдаг
Зочин · 2015/05/27
Үнэхээр тэгэж байгаа бол МИАТ-аараа нисэцгээх хэрэгтэй, Солонгосчуудын гэм биш зан биздээ