Дөрвөн  настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцоно.

Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай  Ц.О-г  онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар, Т.Цогтыг охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүх юм. Ингэснээр Г.Маралмаа 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн ял төлөвлөгдөөд байгаа. 

 Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа