Сүүлийн  өдрүүдэд бороо ихээр орж байгаа нь зарим зам, барилгын чанарыг шалгаж байна.  Харин энэ шалгалтад  зарим зам, барилга эхнээсээ чанаргүй болох нь тогтоогдоод байна.  Тодруулбал, Өчигдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурч олон хүнийг сандаргалаа.  Улмаар  Онцгой байдлын албан хаагчид , нийслэлийн Аврах ангийн бүлгийнхэн очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

“Тэнгэр Лэнд” ХХК-ны барьсан энэхүү барилга дараагийн борооноор ямар “гэнэтийн бэлэг” барих нь тодорхойгүй.  

Төрийн байгууллагууд анхааралдаа авч,   “Тэнгэр Лэнд” ХХК-ныхан иргэдийг өчигдрийнх шиг сандаргахгүйн төлөө мэдэгдэл хийнэ бизээ...