ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны найман их гүрний уулзалт Сочи хотод болно гэж мэдэгджээ. ОХУ-ын өмнө зүгийн Хар тэнгисийн эргийн амралт, аялал зугаалгын эл хотод ирэх онд мөн Өвлийн олимпийн наадам болох юм. В.Путин дэлхийд тэргүүлэгч найман орон ОХУ, АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Японы төр, засгийн тэргүүн нарын уулзалтад ихээхэн анхаарч зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Ивановыг томилж, энэ ажлыг хариуцаж байсан Москва хотын дарга Сергей Собяниныг өөрчилжээ. “Их найм”-ын уулзалт жил бүрийн зургадугаар сард явагддаг бөгөөд энэ оны уулзалт Их Британид болох аж.