Лондонгийн олимпийн болон ДАШТ-ийн мөнгө медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын фэнүүд олон. Түүний тамирчны карьер амжилттай өсч яваа ч гэр бүл нь тогтворжиж өгөхгүй байгаа нь олон хүний санааг чилээдэг. Тамирчин хүнийг гэр бүл нь дэмжин тэтгэж, урам хайрлах нь том амжилтыг дагуулдаг гэдгийг тэд онцлох юм билээ.

Тэгвэл түүнд сайхан хань заяасан ч хамт амьдрах хувьгүй бололтой. Хөөрхөн хүүтэй тэд саллаа, нийллээ гэх бор шувууг байнга нисгэдэг нь нууц биш. Харин энэ удаад хосууд салалтаа ихэд нууцалж байгаа юм.

Мэргэжлийн боксын рингинд хүч үзэж эхэлсэн Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд буцсан. Энэ үеэрээ “Эхнэр хүүхдээсээ салсан. Хүүхдээ л их санах юм даа. Эхнэр ч яахав, амьдралаа сонгоод явсан” гэж ойр дотныхондоо ярьсан гэнэ.

Д.Ана