Халуун ус тасарсныг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж
2013/06/12
Жил бүрийн зун тодорхой хугацаанд орон сууцны халуус ус тасардгийг бид юу эс андах вэ. Гэхдээ угаалгын өрөөнд орохоос дагжиж чичрэм энэ өдрүүдийг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж ч бас байна.
1. Хүйтэн шүршүүрт орж сурах
Энэ хэд хоногт усанд орохдоо эхлээд халаасан усаар биеэ угааж байгаад, төгсгөлд нь хүйтэн шүршүүрээр зайлж гарч байгаарай. Гоожуураас хүйтнээс өөр ус гарахгүй байгааг ашиглаж, энэ зуршлыг өөртөө сургаад үз. Тэгээд, халуун ус ирсний дараа ч үүнийгээ бүү таслаарай. Бие галбирын хувьд ч, нүүр царайны хувьд ч 10 насаар залуухан харагддаг бүсгүйчүүдийн гоо сайхны нууц юунд оршдгийг дуулвал чи лав гайхна даа. Тэд өглөө бүр хүйтэн шүршүүрт ордог аж. Гэхдээ бүтэн хүйтэн усаар шүршүүрт орно гэдэг өөрийгөө тамлан зовоож байгаагаас ялгаагүй хэрэг л дээ. Харин эхэлж халуун усаар орж байгаад, сүүлийн хэдэн минутыг хүйтэн усны доор өнгөрүүлэх нь хэд хэдэн өвөрмөц давуу талтай.
- Цусны эргэлт сайжирна
Бүлээн ус цусыг арьс руу чинь юүлдэг бол, хүйтэн ус биеийн эрхтнүүд рүү чинь юүлнэ. Халуун, хүйтэн усаар сөөлжилж орох нь цусны чинь эргэлтийг тун их сайжруулна. Ингэх нь цусны даралт ихсэх, артерийн судас хатуурахаас сэргийлнэ.
- Сайхан арьстай болно Халуун усаар угаахад, арьсны чинь нүх сүв онгойж, доторх хир буртгийг нь арилгахад дөхөм болдог. Харин угаасныхаа дараа хүйтэн усаар онгойсон нүхнүүдээ хааж агшааж байвал сайн. Тэгвэл дараа нь дахиж арьсны чинь нүх хир, тоосоор бөглөрөхгүй учраас батга гарахгүй бөгөөд чанга, нягт арьстай байхад тусална. Мөн хүйтэн ус нь цусны эсүүдийг агшааж, нүд бүлцийх, нүдний доогуур хар хүрээ үүсэхээс сэргийлэх болно. Энэ нь залуу, гэрэлтсэн царайны түлхүүр.
- Эрүүл үс
Хүйтэн ус нь үсийг эрүүл, гялалзсан болоход нөлөөлнө. Хүйтэн ус нь хуйхны нүхийг хаадаг учраас үсийг илүү бат бөх болгох ба амархан тослогтож бохирдохоос хамгаална.
- Сэтгэлзүйн ашиг тус
Эртний самурайн дайчид өглөө бүр толгой дээрээ хувин дүүрэн хүйтэн ус асгадаг байсан гэнэ. Энэ зан үйлийг Мисоги гэж нэрлэдэг байв. Тэд ингэх нь сэтгэлийг нь ариутгаж угаан, шинэ өдрийг шинэ эрч хүчтэйгээр эхлэхэд тусалдаг гэж итгэдэг байсан. Үнэхээр ч хүйтэн ус чамайг сэргээж, энергээр цэнэглэдэг.
2. Хүйтэн усаар нүүрээ шавш
Хүйтэн шүршүүрт орохтой адидаар, нүүрээ угаахдаа ч бас эхэлж бүлээсгэсэн усаар савандаж байгаад хамгийн сүүлд гоожуурын хүйтэн усаар шавших хэрэгтэй. Ингэх нь нүүрний нүх сүвийг багасгаж, улайлтыг арилган, арьсны хүлээж авах чадварыг сайжруулдаг. Тиймээс байнга хүйтэн усаар шавших нь гоо сайхны тос, бүтээгдэхүүнүүд сайн шингэхэд нөлөөлдөг гэсэн үг.
3. Халуус ус тасарсныг далимдуулан өөр юу хийж болох вэ?
Гэртээ усанд орох боломжгүй энэ үеийг далимдуулан, бусад үеэр “завгүй” гэж цааргалаад явдаггүй байсан фитнесс, бассейндаа бүртгүүл. Тэнд халуун шүршүүртэй учраас, дасгал сургуулилт хийхийнхээ өмнө болон дараа нь усанд орчихож болно. Хажуугаар нь биеэ хөгжүүлээд, эрүүлжээд авна. Бөөн далим биш гэж үү? Мөн гэрт халуун усгүйг ашиглаад, алжаал ядаргаагаа тайлж саун, массажинд хэд хэдэн удаа ойр ойрхон ороод аваарай. Аяга таваг угаахад хүртэл хүндрэлтэй байдаг учраас, хэд хоног тос багатай хөнгөн хоол хийж идэж болно.
Аливааг ямар өнцгөөс харахаас бүх юм шалтгаалдаг гэдэг. Халуун ус тасарсныг хүртэл далимдуулж хийж болох ийм олон зүйлс байна. Дан хүйтэн устай үеийг чи өөр яаж “далимдуулдаг” вэ?
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
moldova news · 2013/07/13
eiWXU3 Really appreciate you ***ring this post.Much thanks again.
edu-line · 2013/06/17
Солонгост гоо сайхны богино хугацааны сургалтанд суралцуулна.*хэлний мэдлэг ********д********гүй *үргэлжлүүлэн суралцах боломжтойБүртгэл 6-р сарын 21-нд дуусна. Утас: 70110503 11-320535 web: www.edu-line.mn
Зочин · 2013/06/13
taaalagdlaa