Өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  Авзагын 17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алджээ.

 

Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо гаднаас нь цоожилсоноос болж, хүүхэд тагтнаас унах, галд өртөх хэрэг буурахгүй байна. Иймд хүүхдээ хараа хяналттай орхих, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Ундрах