Одоогоос нэг жилийн өмнө Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу? нийтлэлээ хүргэж байсан юм. Түүнээс хойш үе үе энэ сэдвийг хөндөж иргэддээ сэрэмжлүүлдэг ч өнөөдрийг хүртэл зам тээврийн осол буурахгүй хэвээр цөөхөн бид цөөрсөн хэвээр байгаад эмгэнэж байна.

Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу? гэх асуулт сүүлийн үед бодогдох болсныг нуугаад яахав. Хутга мэс бариад хүн рүү дайран амийг нь хөнөөгөөд байгаа бус. Харин дөрвөн дугуйтай" машин" гэх зэвсгээр олон хүний амийг хөнөөсөөр байна.

Олон зүйл нуршилгүй энэ сард гарсан ослын баримтыг хүргэе.

Баримт нэг: энэ сарын 09-нд  Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд явдаг хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус Увс руу явах замдаа осолдсон. Уг ослын улмаас найман хүний биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн. 

Баримт хоёр: энэ сарын 15-ны өдөр зам тээврийн ослын  274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16  бүртгэгдэж 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолоо 3, явган зорчигч 3 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлажээ.

Баримт гурав: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж долоон хүн гэмтсэн байна.

Ийнхүү зам тээврийн ослын мэдээ үргэлжлээд л байна уу гэхээс зогсохгүй. Үүнийг зогсоохын тулд жолооч та, иргэн та бидний сонор сэрэмж, анхаарал болгоомж хэрэгтэй байж бууруулна. Өдөрт 3-5 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг замын цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. 

Төмөр хүлэгээр салхи татуулан давхих нь сайхан ч хүний амь насыг хайрлаж замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцвол, цөөхүүлээ бид хорогдохгүй балчир үрс минь эрүүл саруул байх болно гэдгийг оюунт хүн та тунгаах буй за. 

Бидний амь нас дээсэн дөрөөн дээр...

Х.Даваа