Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо буюу “Драгон” төвийн чанх ар дахь 23А байрны урд талын зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг өнөөдөр 12.30 цагийн үед гарлаа. 

Тус газар “Хадан Ус” ХХК барилгын ажил эхлүүлэхдээ зам руу хэт шахаж нүх ухсан байна. Үүнээс үүдэн ийнхүү зам цөмөрч, машин онхолдсон хэмээн оршин суугчид үзэж байгаа ажээ.  14 тонн ачаатай явсан уг машины жолооч ганцаараа явсан бөгөөд хүний амь эрсдээгүй байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.