Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал: Эмэгтэй хүний зөн билэгт итгэдэг
2013/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өчигдөр Налайх,Багануур дүүрэгт ажилласаныхаа дараа Говьсүмбэрийг зорьсон юм. Хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн жижигт тооцогддог тус аймаг гурван сумтай. Н.Удвал тус аймгийн Шивээ-говь, Баян, Сүмбэр сумаар орж иргэдтэй уулзав.
Нэр дэвшигчийг аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлээд цаг үеийн байдал, газар орны онцлогийг танилцуулсан юм. Тэрээр “Манай аймагт МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Н.Удвал ирсэнд талархаж байна. Би сая бодлоо л доо. Эмэгтэй хүн их онцлогтой. Би нэг хүний үгийг санаж байна. Тэр “Эмэгтэй хүний зөн билэгийн хажууд эр хүний бахархал юу юм бэ” гэж билээ. Энэ их үнэн үг юм. Тиймээс эмэгтэй хүний зөн билэгт итгэж байна” гэлээ. Энэхүү уулзалт Сүмбэр сумын “Боржигон” театрт болсноороо онцлог байлаа.
В.Туяа
Зочин · 2013/06/24
Удвал таныг эрүүл мэндийн тань салбарт амжилт хүсье дээ Батэрдэнэ таныг 7.11-ний баяр наадмын амжилт хүсье харин Элбэгдорж таньд улс эх орноо улам хөгжүүлэнэ гэдэгт итгэж дэмжиугээж байна монголын ард түмэн
Зочин · 2013/06/24
арай ч дээ дэлхийд танигдсан монгол хүн ардчилсан ерөнхийлөгчөө сүү өргөн дэмжинээ
Зочин · 2013/06/14
Монгол Улс анх удаа ШУ доктор хүн анх удаа эмэгтэй хүн дэвшүүлж байгааг дэмжиж байна магадгүй ард түмэнд эхийн сэтгэлээр хандах удирдагч хэрэгтэй цаг нь ирсэн гэж бодож байна
Зочин · 2013/06/14
Танд амжилт хүсье та ялах болно