Өнөөдөр Их хар сүлд цэнгүүлэх ёслол болсон. Энэ үеэр хамгаалалтын машинууд мөргөлдсөн асуудал гарчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийг Их хар сүлд цэнгүүлэх ёслолд албаны бусад хүмүүстэй цуваагаар хамгаалуулан иржээ.

Гэвч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нэг машин хамгаалж явсан цуваагаа араас нь мөргөсөн байна. Засгийн газрын автобаазад данстай “Sonata 7”маркийн эл машиныг тэр даруйд нь Улаанбаатар руу буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.

Д.Дуулим