Аянга буусны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох, түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Тэгвэл  Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан-Ус” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.06.24-нд 00:10 цагийн орчим аянга буусан байна. Үүний улмаас 2 үхэр хорогджээ.