Эксковатораар хүн дайрч аминд нь хүрчээ
2015/06/26
Яармагийн зам, “Hunnu Mall” худалдааны төвийн урд явган хүний гарц дээр хүний амь нас дайрч хөнөөсөн осол болжээ. Тодруулбал, 11.40 цагийн орчимд том оврын экскаватор машин явган хүний гарц дээр, настайвтар эмэгтэйг дайрч амь насанд нь хүрсэн байна
Эксковаторын жолооч гарцан дээр зогсож байхад ногоон гэрэл асахад хөдөлсөн. Гэтэл жолоочийн эсрэг талаас хүн гүйгээд ороод ирсэн” хэмээсэн байна. Ослын газар дээр Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны ажилчид ажиллаж байна.Яармагийн зам бол манай жолооч нарын хэлж заншсанаар Улаанбаатарт байдаг ганц “хурдны зам” билээ. Жолооч нар хурд хэтрүүлж, замын хөлөгөөний дүрэм баримтлаагүйгээс энэ замд хүний амь нас эрсэдсэн нэлээд хэдэн тохиолдол гарч байсан юм.