Жирийн малчин 22 данстай байна
2013/06/13
Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин Э.Бат жирийн л нэгэн малчин. Гэхдээ шаггүй тооцоотой малчин. Буурлын буян дээрээсээ хувьчилж авсан хэд нь өсөж үржээд овоо ч юм болж байна. 2 хүүхэд нь хотод сургуульд оюутан, 2 бага нь аймгийн төв дээр сургуульд байдаг. Цэрэгт нэг нөхөр бий тэр ирэх жил яваад ирнэ.
Э.Бат эхнэр Т.Саран толгой гэж тооны машин болсон бүсгүй бий. Хэзээнээсээ л “Уран бэрийн нүүдэл” сайтайгаараа алдартай ажилсаг сайн ч бүсгүй. Эднийд хөдөөгийн дундаж айлаас илүү гараад эсвэл дутаж дордоод байх юм оогт үгүй.
Нэгэн орой эхнэр нөхөр хоёр цай хоолоо пур хийлгэж DDHTV гээ үзээд хэвтэж байхдаа хөрөнгөө тоолж үзмээр санагдаад явчихлаа гэнэ шүү. Хурц эхнэрээсээ асууж гэнэ “хаана хаана ямар ямар мөнгө юу болж байна хот хөдөөгийн хүүхдүүдийн мөнгө цаас яаж байна” ухааны юм асууждээ. Эхнэр энэ гэрийн бүх хүний гадаад дотоод паспорт “цахим” бүхий хавтас гаргаж ирээд тоочиж гарлаа.
Дансанд 50 сая төгрөг байна түүнийгээ банк 3 банкинд 12 данс нээж байгаад жилийн хугацаатай өөр өөр саруудад хадгаламжинд хийгээд сарын 7 % ийн хүү авч сууснаас жилийн хүү болох 13% ийн хүүг нь аваад сууж байгаа хэмээн ёстой “Уран бэрийн”ухаанаа нэг магтуулаад авав. За тэгээд л цаашаа хөвөрч өглөө цэрэгт байгаа хүүд төгрөгийн данс нээгээд картруу нь ойр зуурын хэрэглээний мөнгө бага сага төгрөг хийдэг л гэнэ. Аймгийн төв дээр байгаа 2 хүүхдэд тус тусад нь данс нээж өгөөд хэдэн бор юм явуулдаг л гэнэ. Хар багаасаа л мөнгө төгрөгтэй харьцуулж сургаж байгаа нь энэ юм байх. Хотын их сургуулийн 2 нөхөрт мөн л тус тусд нь данс нээж өгөөд хэдэн бор юм шилжүүлж байхгүй бол хэдэн сарын өмнө нийлүүлээд нэгрүү нь хэдэн төгрөг өгсөн биш ах нь үрээд бөөн уйлаан майлаан хэрэг зарга гарч утас хангинуулж чихнээс хонх уяснаас хойш ийнхүү 2 хуваагаад 2 өөр дансаар өгдөг болсон гэж байгаа.
Өнгөрсөн жил банкны сарын азтан болж 500,000 төгрөг хожсон азын юм байж байгээ гээд нээж өгсөн шинэхэн дансанд нь гар хүрэлгүй тэгэсгээд орхиж яваандаа ч мартсан байснаа сая санав.
Т.Саран энэ их ажил төрлийн хажуугаар төслийн ажил хийж гэр цэцэрлэгт хүүхэд харна түүнийхээ ажилын хөлсөө мөн л цалингийн картаар авна. Бага мөнгө ч мөнгө төгрөг тул цаанаа нарийн бас л тусдаа данс нээж түүгээрээ авна.
Хайшдаа л хамаг мөнгөө жилээр нь дансанд хийгээд хүүлж хэдэн бор юм авдаг тул гэнэт мөнгө хэрэг болсон үед “Багийн феодал”Ганбаагаас зээл авнаа бас. Түүнийгээ нарийн нягт гэрээ хийн бас л данс тооцоогоор явна. Хэдэн малын даатгал мөн л тусдаа данстай, нөхөр болох Э.Бат анх 1980 онд төрхөд нь эцэг эх нь хүүхэддээ зориулан тэр үеийн“Хадгаламжийн касс”-нд 100 төгрөг хийж хүүдээ өгсөн нь одоо ч байдаг бөгөөд 10,000 орчим төгрөг “сэтэртэй данс” хэмээгдэн бас л байдаг.
Ийнхүү Э.Батынх гэдэг эгэл жирийн малчин айлынх бичиг цаасан дээр мартсан санасан хаагдсан нээгдсэнээ ийнүү тоолж суусаар нийт 22 дансны бараа харжээ. Тэр бүү хэл эхнэр Т.Саран бүүр хадуурч тээр жилийн хавар “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас зээл авсан ааль хэдийнээ хаагдаад алга болсон дансыг гаргаж ирээд ийм олон данс байнадаа хэмээн даналзав. Цаашид ахин хэдэн данс хэзээ яаж нээгдэн эгэл жирийн малчин айлын ажил амьдрал хэрхэн яаж өрнөхийг би таашгүйээ. . .
Сануулж хэлхэд та ч гэсэн өөрийн гэр бүлийн нэр бүхий хүмүүс дээр хэдэн данс байгааг тоолоод нэг үзээрэй.
Зочин · 2013/06/14
ene setgvvlch envvgeeree elbegeed nemer boloh gej bga um bishvv ardchilal bhgvi bol uyn 22 dans tai bh geed nuguu elbegee ni ulgiuud hoshgiruulah gej l bhgvi uy
Зочин · 2013/06/14
ene hooon dansnuud hend heregtei yum, amidrald heregtei yum bicheech hooson tolgoitoi setguulchee,uunees iluu yum bichih oyuni potentsialg setguulchid turuud bgs shde yana da
Зочин · 2013/06/14
HUDLAA SHAA