LIKE төслийн залуус туул голоо цэвэрлэв
2013/06/13
Нийгмийн харицааны сүлжээнээс гараагаа эхэлж сар хүрэхгүй хугацаанд 66000 гаруй дэмжигчтэй болоод байгаа “Like-д нэгдэцгээе” аян урлаг, спорт, төр засгийн алдартнуудаар хүрээгээ тэлсээр байна.
“Like-д нэгдэцгээе” аян эхэлсэн даруйдаа Эрдэнэт, Говь-Алтай, Дорноговь аймгууд болоод Багануур, Налай зэрэг залуучууд ихээр төвлөрсөн газруудаар буухиалан явсаар байгаа билээ. Тэд нийслэлийн Налайх дүүргийн залууст төслөө танилцуулаад буцах замдаа туул голын эрэг орчимын хогыг цэвэрлэх санаачилага гаргажээ. Аяны залуус багт хуваагдан Гачуурт тосгоны хажуугаар урсах туул голын эрэг орчмын хогыг цуглуулж өөрсдийн унаанд ачин хогын цэгт хүргэсэн тухайгаа фэйсбүүк дэх www.facebook.com/Likemongolia хуудсандаа мэдээлжээ.
Улаанбаатар хотын дундуур урсах туул голоо хайрлан хамгаалж хоггүй орчинг бүрдүүлэхэд нийслэлчүүд бидний оролцоо чухал гэдгийг Like төслийн залуус онцлоод хоггүй ирээдүйн төлөө Like-д нэгдэхыг залууст уриалжээ.