Г.Өсөхбаяр: Сүхбат би дүүг чинь улсын заан болгож, хоёр жил дараалан бууж өгье гэсэн
2015/06/30
Нэгэн үе залуу зургаан заан хэмээн ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж явсан бөхчүүдээс Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аварга нар Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн онд Монгол Улсын Дархан аварга цолоор нэхэн шагнагдаж, хэн хэн нь Үндэсний их баяр наадмаар зодоглоно хэмээн мэдэгдээд байсан ч А.Сүхбат аварга гэнэт Г.Өсөхбаяр аваргад тахимаа өгч, наадмын талбайг чимээгүйхэн орхин явсан.
Түүний энэ үйлдэл нь олон ч хүний гайхшралыг төрүүлж, битүүхэн харуусал, таамгийг бий болгоод авсан билээ. Гэвч А.Сүхбат аварга саяхан өгсөн ярилцлагадаа энэ жилийн Баяр наадмаар ч, ирэх жилийн сонгуулиар хүч үзэх болсноо мэдэгдээд авлаа.
Өсөх наснаасаа эхлэн нөхөрлөж, бөхийн дэвжээнд олон ч жил зодоглосон хоёр аваргын тухайд 2001 оны Үндэсний их баяр наадмаар нэгрүүгээ тийрсэн, өнгөрсөн жилийн Зүүний манлайг булаалдсан, энэ жилийн тухайд мөн л жигүүрээс үүдэж асуудал үүссэн гэх.
Угтаа Үндэсний баяр наадмын тухай хуульд бөчүүдийг гаргасан амжилт, авсан цолоор нь огноогоор нь эрэмбэлэхийг заасан байдаг ч хоёр аваргын тухайд нэг өдөр, нэг цаг мөчид Дархан аварга цол хүртсэн учраас өнөө хэр маргаантай яваа. Гэвч энэ талаар А.Сүхбат аварга "Ерөнхийлөгчийн зарлигт Сүхбатыг 2004 онд, Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолын болзол хангаснаар тооцсугай" гэж заасан байдаг хэмээн энэ тухай дурсдаг.
Тэгвэл энэ талаар Г.Өсөхбаяр аварга "Миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм ч учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг Бөхийн холбооноос тогтоож, Баяр наадмын комисс баталгаажуулсан. Гэтэл өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар зарласны дараа Сүхбат аварга бөх хүнд, тэр дундаа үндэсний бөхийн өндөр дээд цол-Дархан аварга хүнд баймгүй ааш авир гаргасан даа.
Би онгирч байгаа юм биш шүү, хэрвээ тэнд надаас арай өөв авир ааштай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион ч үүсэхэд бэлэн нөхцөл байдал үүссэн. Би төрөө, ард түмнээ хүндэлсэн. Тэгээд би баруунаас боссон. Энэ жил хууль дүрмээ барьж ажиллана гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн бол 2001 оны баяр наадмын тухай нууцаа дэлгэлээ.
2001 оны барилдаанд 1024 бөх зодоглож, шөвгийн дөрөвт Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцагийг амлаж, А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга үлдээд байсан үед гэнэтхэн Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч, удалгүй А.Сүхбат аварга гэмтлээс үүдэн бөхийн спортоо орхилоо гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар тэрээр Тэр жил манай дүү зургаа даваад улсын харцага цол хүртсэн юм. Тэгсэн Сүхбат "дараа жил би дүүг чинь улсын заан болгож өгнө. Тэгээд чамд хоёр жил дараалан бууж өгье" гэсэн. Үндсэндээ намайг бууж өгвөл тэр хүн гурван наадмыг золоислоно гээд байсан. Ингэж ярьсаар миний бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт хөл аваад хаячихсан.
Санаж байгаа бол намайг давчихаад цаашаа явж дэвэхгүй, араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг" хэмээн ярьжээ.
Эндээс үзэхэд энэ жилийн үндэсний их баяр үзэх харах юм ихтэй, тун чиг сонин содон болж өнгөрөх нь ээ.
Б.Хишигдэлгэр
Зочин · 2015/07/07
Нүдний булайнууд
Зочин · 2015/07/03
irgedee suhbat darhan avargiin bolzol hangaaguishuu 3 l turuulcheed bgaa baritsaad buun heruul boloh baih geed zodog taisan yum bayarlag geed u****hsun chini bur lai bollool doo
Зочин · 2015/07/03
uzemjeeree tu****l gargaj tsol nemdgee boliod buhiin holboo amjiltaar ni ugdug boloh heregtei 10 davj turuulnuu 15 davj turuulnuu 1 l turuulsen gene bizdee
Зочин · 2015/07/03
МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛСАН БӨХИЙН ХОЛБОО ГЭГЧ ЭНЭ ХЭДЭН ХУЛГАРЫГ БӨМБӨГДВӨЛ ТААРНА ДОО.
Зочин · 2015/07/03
Сүхбат аварга хэрвээ тийм дэмий юм ярьсан бол тэгэх тусам нь илүү барилдах ёстой бишүү. Өөрөө анхааралгүй барилдаж байж уначаад чавганцын юм яриад ард түмний тархийг угаах гэж ядцан юм
Зочин · 2015/07/03
Өсөхбаяр аварга минь дээ. Таныг арай ч ийм дэмий сул яриа ярьж өөрийгөө онигоонд оруулна гэж бодоогүй шүү. Сүхбат аварга юу ч ярьсан байж болно. Энэ чинь таныг захын авгайн ****** шиг ц****** нь дэмий ярь гэсэн үг биш. Тэгээд ч хэн ч итгэхгүй юм ярихаа болиоч ээ.
Зочин · 2015/07/01
Энэ асуудал бол нэг их мэдэж ядаад байх асуудал байхгүй шүү дээ. Зүүний магнайд А.Сүхбат аварга гарах нь зөв юм. Ингээд хэлэхээр Г.Өсөхбаяр аврагыг дэмждэг хүмүүс үгүй гээд л ******гчих байх. Учрыг нь тайлбарлаъя л даа. Аливаа бөхийн амжилтыг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв. Гэхдээ энэ хоёр хүний маргалдаад байгаа цол нь өөрөө эрэмбэлж болдоггүй дархан аварга цол шүү дээ. Хэрэв энэ хоер аварга хоёуулаа далай аварга цолтой байж байгаад даян аварга цол зэрэг авсан бол Г.Өсөхбаяр аварга дээр нь эрэмбэлэгдэнэ. Мэдээж илүү олон жил барилдаж шөвгөрсөн учираас. Тэгвэл яагаад А.Сүхбат манлайлах ёстой гэсэн асуулт гарна биз? Энэ хоёр аваргад далай аварга гэсэн бөхийн цолыг хасалгүйгээр дархан аврага цол олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлна. Гэвч далай аварга гэсэн цолыг байхгүй болгосоноороо Энэ хоёр аварга шууд дархан аваргууд болсон. Тэгвэл А.Сүхбат аварга 2004 онд даян аварга болсон байдаг. Харин Г.Өсөхбаяр аварга 2008 онд болсон байдаг. Тэгэхээр түрүүж даян аварга цол авсан хүн түрүүлж дархан аварга болсон байнаа гэсэн үг биш гэж үү. Г.Өсөхбаяр аваргын яриад байгаа шиг бусад цолтнуудын амжилтаар эрэмбэлэх асуудал байхгүй болохгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ хоёр хүний зүүнээ булаацалдаад байгаа цол нь өөрөө дархан аварга шүү дээ эрэмбэлж болдоггүй. Тэрнээс биш бусад даян аваргаас доош цолтнууд амжилтаараа эрмбэлэгдээд л явна ямар ч асуудал байхгүй. Хэрэв далай аварга цолыг хасалгүйгээр Дархан аварга цолыг олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлж А.Сүхбат аварга ямар нэгэн маргаан дэгдээхгүй байсан байх. Далай аварга цол анхнаасаа байхгүй байсан бол А.Сүхбат аварга 2004 оны амжилтаараа үнэлэгдээд 2007 оны ерөнхийлөгчийн заилгаар нэхэн шагнагдахдаа даян аварга биш дархан аварга болох байсан гэдгийг Г.Өсөхбаяр аварга мэдэж л байгаа шүү дээ. Үүнийг бусад бүх аваргууд нь мэдэж байна лээ ш дээ Д.Сумъяабазар С.Мөнхбат О.Балжинням гэх мэт аваргууд. ХЭРЭВ А.Сүхбат аваргын оронд Улсын гарьд Н.Ганбаатар байсан бол Н.Ганбаатар түрүүлж эрэмбэлэгдэх байсан гэдэгтэйй би лав 100 хувь санал нийлж байна. Энэ бүх талцсан маргаан бол яалт ч байхгүй бөхийн холбооны ялзарч ******дсан удирдлагууд болох Нямдорж Данзан т**********тэй тэнэгүүдээс болж байгаа юм.
Зочин · 2015/07/01
Энэ асуудал бол нэг их мэдэж ядаад байх асуудал байхгүй шүү дээ. Зүүний магнайд А.Сүхбаи аварга гарах нь зөв юм. Ингээд хэлэхээр Г.Өсөхбаяр аврагыг дэмждэг хүмүүс үгүй гээд л ******гчих байх. Учрыг нь тайлбарлаъя л даа. Аливаа бөхийн амжилтыг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв. Гэхдээ энэ хоёр хүний маргалдаад байгаа цол нь өөрөө эрэмбэлж болдоггүй дархан аварга цол шүү дээ. Хэрэв энэ хоер аварга хоёуулаа далай аварга цолтой байж байгаад даян аварга цол зэрэг авсан бол Г.Өсөхбаяр аварга дээр нь эрэмбэлэгдэнэ. Мэдээж илүү олон жил барилдаж шөвгөрсөн учираас. Тэгвэл яагаад А.Сүхбат манлайлах ёстой гэсэн асуулт гарна биз? Энэ хоёр аваргад далай аварга гэсэн бөхийн цолыг хасалгүйгээр дархан аврага цол олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлна. Гэвч далай аварга гэсэн цолыг байхгүй болгосоноороо Энэ хоёр аварга шууд дархан аваргууд болсон. Тэгвэл А.Сүхбат аварга 2004 онд даян аварга болсон байдаг. Харин Г.Өсөхбаяр аварга 2008 онд болсон байдаг. Тэгэхээр түрүүж даян аварга цол авсан хүн дүрүүлж дархан аварга болсон байнаа гэсэн үг биш гэж үү. Г.Өсөхбаяр аваргын яриад байгаа шиг бусад цолтнуудын амжилтаар эрэмбэлэх асуудал байхгүй болохгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ хоёр хүний зүүнээ булаацалдаад байгаа цол нь өөрөө дархан аварга шүү дээ эрэмбэлж болдоггүй. Тэрнээс биш бусад даян аваргаас доош цолтнууд амжилтаараа эрмбэлэгдээд л явна ямар ч асуудал байхгүй. Хэрэв далай аварга цолыг хасалгүйгээр Дархан аварга цолыг олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлж А.Сүхбат аварга ямар нэгэн маргаан дэгдээхгүй байсан байх. Далай аварга цол анхнаасаа байхгүй байсан бол А.Сүхбат аварга 2004 оны амжилтаараа үнэлэгдээд 2007 оны ерөнхийлөгчийн заилгаар нэхэн шагнагдахдаа далай аварга биш дархан аварга болох байсан гэдгийг Г.Өсөхбаяр аварга мэдэж л байгаа шүү дээ. Үүнийг бусад бүх аваргууд нь мэдэж байна лээ ш дээ Д.Сумъяабазар С.Мөнхбат О.Балжинням гэх мэт аваргууд. ХЭРЭВ А.Сүхбат аваргын оронд Улсын гарьд Н.Ганбаатар байсан бол Н.Ганбаатар түрүүлж эрэмбэлэгдэх байсан гэдэгтэйй би лав 100 хувь санал нийлж байна. Энэ бүх талцсан маргаан бол яалт ч байхгүй бөхийн холбооны ялзарч ******дсан удирдлагууд болох Нямдорж Данзан т**********тэй тэнэгүүдээс болж байгаа юм.
Зочин · 2015/06/30
3 turuulsen uchir ni sergeeshtei ih holbootoi l doo shinjilgee ogoh ****od zugtaagaa bizdee
Зочин · 2015/06/30
Сүхбат түрүүлж дархан аваргын болзол хангаснаас хойш зүүний магнайдаа гаралгүй яахав
Зочин · 2015/06/30
Am mehend orj SUHBATAD huluu aldaj unasan yavdal bol chinii l hohi shuudee.2 MUNHIIN ued ch am meh bsan ts****daa ch bh l bolno.
buh sonir***ch · 2015/06/30
Buhiin togoonoos hooloo idej bj buu ingej *****t usuhuu,,,,buhiin ner hundiig bod za yu.chinii odoogiin yavaa ajil amidral chini MYBuhiin achaar udii zeregtei yavaa shuu.MALAA
Зочин · 2015/06/30
UUsuhbayar yu yariad bgaa yum be.iim yaria tohiroo bol buhchuudiin l dund boldog buhchuudiin dund ulddeg yaria bh yostoi.chi ch bas ingeed yariad yavj bgaa sh dee.chi odoo chadval zaan ugui bol nachin turuuleedd heden tsaas oloh l bodoltoi bgaaa daa.oliggui l hunii zan daa.uudgui ch er bol doo
Зочин · 2015/06/30
bayanmunhuus sursan yum ih l bj taarnashdee tsaadah ni tegeed gantogtohdoo zaadgui bsan yum shgee
Зочин · 2015/06/30
xuts
Зочин · 2015/06/30
ZA INGEEED AVARGUUUD BULAIGAAA CHIREED EHELLEE DEE 2 MONH SHIG YM BOLHIIN BISH BIZ DEEE ODOO BOLITSGOO L DOOOOO