Манай улсын хэмжээнд төвлөрсөн цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй цөөн сум байсны нэг нь Говь-Алтай аймгийн Бугат юм. Тэгвэл Бугат сум байнгын цахилгаан хангамжтай болжээ

Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумдын хоорондох 15 ква-ийн 52,5 км цахилгаан дамжуулах шугамыг 15/04 квт-ын 160 кваба 100 ква-ийн дэд станцуудын хамт “Да хот” ХХК болон “Эрчим” ХХК-ийн хамтарсан консерциум амжилттай барьж байгуулан энэ сарын 1-2-нд ЭХЯ-наас томилогдсон ажлын комисст хүлээлгэн өгчээ. Удахгүй улсын комисс уг объектыг хүлээж авах юм.